15 дэд даргатай болохыг дэмжиж Ц.Элбэгдоржтой гар барин С.Баярцогтыг урдуураа оруулж ирсэн Лу.Гантөмөр босч суух, алхаж гишгэх гэж аргаа барж байна.
Тодруулбал Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс сонгуулийн нэр дэвшилтийн багадаа 50 хувийг авна гэж Лу.Гантөмөрийг чихдэн шаардаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Уг шаардлагыг зөвшөөрөөгүй тохиолдолд Х.Баттулга МоАХ-ыг нам болгох ажлыг тун ойрын хугацаанд эхлүүлж магадгүй гэж сүрдүүлжээ. Өнгөрсөн 8-9 дүгээр сард “Хөх Монголын хөх туг” гэх хөдөлгөөн өрнүүлж Х.Баттулга 21 аймгаар тойрсон нь ийм учиртай байж. Энэ тойрон “аялал” Лу.Гантөмөрийн хэлсэн шиг хэзээ ч Ардчилсан намын төлөө байгаагүй. Очсон газар бүртээ "Нам хамаагүй хүмүүсийн нэгдлийг уриалж, нам дамнасан бүлэглэл"-ийн тухай ярьж явсан Х.Баттулгын цаад зорилго 2024 оны сонгууль юм. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр түүнд боломж олговол АН-ын ихэнх хувьд хяналтаа тогтооно. Үгүй бол МоАХ-гоо салгаж гарна. Хэрвээ Х.Баттулгын талд олонхын боломж олговол сонгуулийн дараа намаа даргатайгаа тонгороод Ерөнхийлөгчийн сонгуульд зэхэх нь тодорхой.
MEC судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар энэ оны тавдугаар сард л рейтинг нь нэг хувиар доошилж байсан Х.Баттулгын рейтинг 7, 8, 9 дүгээр саруудад тасралтгүй нэмэгдэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын араас гуравт бичигдэв. Сонгууль гэхэд урд нь ч гараад ирэх "аюултай" улстөрч гэдгийг судлаач нар онцолж байгаа. Ялангуяа сүүлийн хоёр сард Х.Баттулгын дэмжигчид хурдацтай сэргэж буй нь 21 аймгаар тойрсон аялалтай нь шууд холбоотой юм. Харин эсрэгээрээ АН-ын лидер Лу.Гантөмөрийн рейтинг таалагддаг улстөрчдийн жагсаалтад наймдугаар сараас хойш тасралтгүй буурч байгаа.
Уг нь МАН-ын толгойд байгаа зарим нэг төлөөллүүд нь нүүр буруулах цаг хором хормоор ойртож буй энэ үед С.Баярцогтын хамтарсан Засгийн газрын тохиролцоо Ардчилсан намд илүү үр дүнтэй тул Лу.Гантөмөр Х.Баттулгын шахалтыг тэсэхийн дээдээр тэсч байгаа. Түүнчлэн Ардчилсан намаас хамгийн их асуудалд нэр холбогдсон Х.Баттулгыгаа нэр дэвшүүлэх нь алдаатай шийдвэр.
Тиймээс Х.Баттулга арга нь мухардаж ойрын хугацаанд МоАХ-гоо нам болгох үйл явцыг эхлүүлэх нь гарцаагүй юм. Ийм тохиолдолд ах нартайгаа хагаралтай Л.Оюун-Эрдэний бүлэг Х.Баттулгын намыг дуун дээр нь бүртгэж авах ажлыг өргөн фронтоор өрнүүлэх биз. Ингээд АН ахин хоёр хуваагдвал 2012 оны МАН, МАХН-ын дэмжигчид хоёр талд гарч сонгуулийн дүнд нөлөөлсөн шиг нөхцөл байдлыг зайлшгүй бий болгоно.
Эцэст нь Лу.Гантөмөр нүдээ аниад, эрсдэлээ бодоод С.Баярцогтоо дагах уу? Эмээж хулмаганаад Х.Баттулгаа дагах уу гэдэг асуултын хариулт удахгүй тодорхой болох биз ээ.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ