МАН-ын залуусын улс төрийн амбиц хэрээс хэтэрсэн он жилүүд хөвөрсөөр. Сүүлдээ “сонсгол” гэх шударга нэршил дор манайх, танайх гэж ялган ялладаг боллоо. Энэ бүхний улбаа улсад онц их хэмжээний хулгай удаа дараа гарах болсонтой холбоотой. Улс төрийг цэвэрлэнэ гэж нохой шуугиулсаар Л.Оюун-Эрдэний Засгийн газар “ШҮҮХ ЗАСАГЛАЛ”-ыг уландаа гишгэсээр. Өөрөөр хэлбэл МАН нам харж, яллах ажиллагааг “ШҮҮХ” байгууллагын өмнөөс үйлддэг болсон гэсэн үг.
Тухайлбал 2023 онд өрнөсөн акц болох “ХӨГЖЛИЙН БАНКНЫ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ”. Одоогийн хууль зүйн Б.Энхбаяр ёс бусаар дайрч довтлох шахуу болж баримт цуглуулаад хэдэн арван тэрбумын зээл авч, авлигал албан тушаалын ноцтой зөрчил гаргасан хүмүүсийг гучхан саяар торгохоор яллах дүгнэлт үйлдсэн. Үүгээр зогсохгүй сонсгол ид үргэлжилж байх үеэр Х.Ганхуяг, г.Амартүвшин нарын намынхаа гишүүдэд зээлийн тэглэх хугацаа хожиж өгсөн.
Төрийн сангуудыг цөлмөсөн гишүүд сайд нарын дийлэнх буюу зээлдэгчдийн 80 гаруй хувь МАН-ын гишүүд сайд нар байна. Гэтэл иргэд довтлоод эхэлмэгц гэмээ цайруулаад зээлээ тэглэсэн хэд хэдэн дарга сайд нар бий. Тэд зээлээ тэглэсэн ч иргэдийн алдагдсан боломж, үнэтэй цаг хугацааг тэр хэдэн арван сая доллар нөхөж барахгүй. Бүхэл бүтэн хорь гаруй жилийн турш иргэдээс сайн сайхныг хулгайлсан ийм хэргийг “шударга” Засгийн газар маань сонсгол хийгээд яллачихгүй яав. Чадахгүй. Тэд өөрсдийгөө хэзээ ч буруутгахгүй. Буруутгаагүй. Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар, одоогийн хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын дарга Г.Занданшатар, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, бүр он улирвал М.Энхболд, Ж.Эрдэнэбат гээд сангуудаас зээл аваагүй сайд гишүүд үлдээгүй. Ийм байхад ч МАН-ын хэдээ буруутгалгүй өнгөрсөн хаврын турш Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр лүү довтолж, галыг биеэсээ холдуулж байсан. Өдгөө хөгжлийн банкны хэрэг ч ялгаагүй төлөвт шилжиж, Хөгжлийн банкны ТУЗ-д байсан Ч.Отгочулууд ял өгөв. Өнөө Ё.Баатарсайхан тэргүүтэй МАН-ын хамаарал бүхий хөгжлийн банкны хэд хаана байна вэ?
Түүнчлэн эрх баригч нам, түүний Б.Энхбаяр сар хүрэхгүй хоногийн дараа “Нүүрсний сонсгол” зохион байгуулахаар зэхэж байгаа. Харамсалтай нь баримтгүй болж, арга мухардсан уу? Эсвэл иргэдтэйгээ тулж ажилладаг сайн сайд гэсэн сэтэр зүүхийн тулд иргэдээс баримт цуглуулж эхлүүлсэн үү гээд сонирхол татаж байгаа. Уг нь нүүрсний жинхэнэ хулгайчид нь одоогийн Засгийн газрын сайд нар байж болзошгүй баримтууд удаа дараа нийтлэгдэж байна. Зовлого дээрээ зутруу гэж БЗС-ийн зээлтэй хүн Хууль зүйн сайд хийгээд “хулгайч”-ийг шүүн яллана.
Түүнчлэн нүүрсний хулгайд анх 17 хүний нэрс , түүний араас 200 шахам хүмүүс нэр холбогдсон дэлхийн хаана ч байхгүй асар том хулгайг тэд зарласан. Гэтэл Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас өөр хулгайчгүй болоод замхарлаа. Учир нь Б.Ганхуягийг шалгах явцдаа нүүрсний биш элдэв бусын авлига албан тушаалын хэргийг нь сөхөөд гаргаад ирлээ. Уг нь түүнийг нүүрсний хулгайч гээд байгаа. Гэтэл хэдэн тонн нүүрс хэрхэн хулгайлсан, хэн хэнд давуу эрх олгосныг ч олоогүй. Ийм сул дорой шүүх засаглалыг бий болгочихоод яллана гэж иргэдтэй хамсаад довтлоод байгаа нь нэг талдаа “ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” байж болзошгүй. Учир нь Б.Ганхуягийг 11 сарын турш шалгахад ганц ч хүний нэр тодроогүй байгаа нь өөрөө асар том сэжүүр болж байна. Б.Ганхуягийг МАН-аас Эрдэнэс Тавантолгойд гүйцэтгэх захирлаар томилсон. Түүнийг ЭТТ ХК-д хаан шиг байхад гишүүд тендер, зөвшөөрөл ярьж гүйлдсэн. Нэрлэх юм бол Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Т.Аюурсайхан тэр бүү хэл ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл түүнийг ид байх үед нүүрс тээвэрлэж байсан. Хугацаа нь дууссан бараагаа буцаахгүй гэсэн шиг авирлаж байгаа эрх баригч намд Ардчилсан намын хэдэн акул загас, Б.Ганхуягийн хамт хоол болох байж. Гэтэл өдгөө Засгийн газрын сайд нар нь нүүрсний хулгайч болж хувираад ардчилсан намын хэдэн акулын аманд гүйгээд орсон. Ингээд Б.Ганхуягаас өөр зуух үмх мах Л.Оюун-Эрдэнэ нарын бүлэгт олдоогүй зураглал харагдаж байна. Ардчилсан намын зарлуулсан хэдтэйгээ, ардын нам зарласан хэд тохиролцоонд хүрээд дуугаа хураах төлөвтэй. Шүүх байгууллагынхаа дээр гарч хэнийг яллах, хэнийг өршөөхийг МАН-ын залуус шийдэж байгаа нь энэ цагийн эмгэнэлт төрх юм.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ