surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Уул уурхайн хаанчлалаа тогтоосон Д.Ганбаатар Говь-Алтай аймгийн гишүүд, дарга нартай хамсан Алтайн уулсыг буулгасаар

Уул уурхайн хаанчлалаа тогтоосон Д.Ганбаатар Говь-Алтай аймгийн гишүүд, дарга нартай хамсан Алтайн уулсыг буулгасаар

Хувиа борлуулж, хуудуу татсан бизнес эрхлэгчдийн бохир ажиллагаа улс орны ирээдүйг хором хормоор үгүй хийж байгаа. Тодруулбал зарим нэг бизнесмэнүүд жил бүр олон арван компани байгуулж, түүгээрээ, тендер, лиценз концесс хамна. Тэдний буруутай үйл ажиллагааны үр дүнд нэгэн нутгийн уул ус үгүй болж, хүн амьтан эндэх нөхцөл бүрддэг. Тэгвэл хуулиас дээгүүр гишгэж, улсын өмчийг хувьдаа завшсан төдийгүй  цианит натраар алт олборлож, олон арван тусгай зөвшөөрлөөр орд газруудыг эрхшээж, төрсөн нутгаа тонож байгаа Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат Монгол улсын тод манлай уяач, Монгол улсын хөдөлмөрийн баатар Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар гэж хэн бэ? 

Ард Аюушын гудамнаас дэлхийн энд хүрсэн Максын ах дүүс 1980-аад оны дунд үе буюу тарваганы арьсаар хийсэн малгай, шуба эд үнэд орж байх цагт Дэнжийн 1000-ын зах дээр худалдаа хийж эхэлснээр бизнесийн салбарт хөл тавьж, Азийн толгой баячуул, Монголын топ 100 бизнесмэний нэгээр зарлагдталаа хөрөнгөжсөн. Өдгөө Макс гэсэн нэртэй компани бүхэн түүнийх гэхээр тоогоо алдаж, тараа тулна. Бизнес эрхэлж, иргэдийг хэдэн мянган ажлын байраар хангаж байгаа татвар төлөгчдийг магтан сайшаах нь зөв ч гэлээ. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдгийг Максын Ганбаатар бодох цаг нь болсон. Хаана мөнгөний урсгал байна тэнд давуу байдлыг тогтоож, дураараа дургиж ирлээ.  Тэгвэл Бүтээсэн гавъяа нь олон ч балаг ихтэй Максын Ганбаатарын бараан түүхийг эхэнд танилцуулъя. 

  •  2013 оны өвөл өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр эрдэнэт хүний алтан аминд хүрээд байсан “Макс” ком¬пани 2014 онд ихээхэн хэм¬жээний мөнгө угаа¬сан хэрэгт холбогдсон талаарх ноцтой баримтууд дэлгэгдэн, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж хэсэгтээ дуулиан тарьсан. Тодруулбал “Макс”-ын босс Д.Ганбаатарын ах Д.Цэрэнжигмэд Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гэх хуурамч нэрээр алдаршиж буй Д.Энхтайванд  дөрөв¬дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ гэгчийг үйлдэн 8 тэрбум төгрөг бэлэглэжээ. Ингэхдээ Д.Цэрэнжигмэд дээрх 8 тэрбум төгрөгийг МАКС компанийн ногдол ашгаас бэлэглэж байгаагаа гэрээндээ тусгасан байна. Гэтэл Д.Энхтайван нь 2013 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Тээвэр хөгж¬лийн банк” дахь ху¬виа нэмэгдүүлэхээр Монголбанкинд хүсэлт гар¬гахдаа “Макс”-аас бэ묬гэнд авсан 8 тэрбум төгрөгийг “өөрийн хуу¬лиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас бүрдэж ба鬬¬¬гаа” гэж хэнэг ч үгүй худал мэдүүлсэн байх бөгөөд дээрх 8 тэрбум төгрөгөө гурав хоногийн турш Монголбанкны дансандаа байршуулж байгаад МАКС-ын охин компаниудын дансаар дамжуулан 2-3 хуваан зээл нэрээр халхавчлан буцаан авчээ. Ингээд Д.Энхтайван, Д.Цэрэнжигмэд нарын нударгандаа зөрүүлсэн 8 тэрбумын төгрөг  болоод “Макс” компанитай холбоотой бусад сан¬хүүгийн олон ч “но-той” асуудлын нотлох баримт ар араасаа хөвөрч байгаад сураг тасарсан.

“УИХ-ын гишүүн Д.Зоригт, “Макс” группын захирал Д.Ганбаатар нар “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад цагдаа нарт үйлдэл дээрээ баригдлаа” гэх мэдээлэл цацагдаж нийгэмд нэлээд шуугиан тарьж байлаа. Эргээд санахад 2014 оны 11 сарын 24-нд Вояж зочид буудалд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлсэн. Нэгэн үе шуугиан тарьж байсан эл мөрийтэй тоглоомын асуудалд  Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нарын хүмүүсийг Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар буюу “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, энэ хэргийг давтан үйлдсэн” гэх үндэслэлээр Дүүргийн II прокурорын газар буюу хуучнаар Баянгол дүүргийн прокурорын газарт Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байжээ. Ингэхдээ Макс Д.Ганбаатар нарын хүмүүсийг удаа дараа мөрийтэй тоглосон, тоглоом зохион байгуулсан хэргээр шалгаж байгаад сураг тасарсан байдаг. 

  • Хөрөнгө мөнгөтэй, баян уяач малаа хаана оторлуулахаа төрөөс давж шийддэг болж. Тухайлбал 2019 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших “ Бусгастай хөндий” улсын Тусгай хамгаалалттай газарт Д.Ганбаатар 700 тооны адуугаа оторлуулж байсан нь баримтаар нотлогддог.  Тухайн үед БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нь  Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Бургастайн хөндий улсын тусгай хамгаалалттай газарт олон тооны адуу оторлуулах чиглэлийг 2018 оны долдугаар сарын 5-ны өдрийн албан бичгээр  байгаль хамгаалагч Н.Энхболдод  хүргүүлж байжээ. Энэ албан бичгийн хүрээнд Тод манлай уяач Д.Ганбаатарын адууг Бургастайн хөндий улсын Тусгай хамгаалалттай газарт оторлуулсан байдаг. “

  МАКС СУПЕРМАРКЕТ БАЙСАН ГАЗРЫГ ГАНБААТАР ХУУЛЬ ЗӨРЧИН АВЛИГАДАН ГАРТАА ОРУУЛЖ ОЛОН АРВАН ИРГЭДИЙН УРДУУР ДАЙРАН ОРЖ CROWN CENTER гэх БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН БАЙДАГ.   
Тухайлбал “Макс Өргөө” ХХК-ий захиалгаар баригдаж байсан“Crown center”-ын  барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн аж. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг “Тус барилгын угсралтын ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж барьж байгаа нь “Барилгын тухай хууль”-ийн  есдүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 2013 оны долдугаар сарын 01-ний өдрийн 06/103/44 дугаартай актаар уг барилгын ажлыг түр зогсоосон байгаа юм.

Уг нь мэргэжлийн хяналтын байцаагчийн акт гарчихсан байхад  хүртэл тухайн үйл ажиллагаа эрхэлж байжээ. Түүгээр ч барахгүй “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадын ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fasade in” ХХК-ийн захирал Ким Хэ Жун нартай ажил гүйцэтгэх 13/08 дугаартай гэрээг 2013 оны долдугаар сарын 05-ны өдөр байгуулж, Ерөнхий захирал Д.Ганбаатараар батлуулсан байгаа юм. Энэ бол мэргэжлийн хяналтын байцаагчийн шийдвэр, Монгол Улсын хууль журмыг ураад, хогийн сав руу шидсэнээс ялгаагүй үйлдэл байв.  

  Д.ГАНБААТАР ТЭРГҮҮТЭЙ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЯН-УУЛЫН АРМИ БАЯНБОГД ХӨГЖИЛ САН ГЭХ ТББ-ТАЙ.   
МАКС группийн ерөнхийлөгч  Д.Ганбаатар Цэрэнжигмэд Мон Со Баян ХХК-ий Г. Доржпалам, Орсоо, Буянпэл ХХК –ий эзэн Д.Ариунболд нар малчдад өвс тэжээлийн хандив өргөхөөр Рамада зочид буудалд уулзаж байжээ. Тус хурлаар Сангийн Тэргүүн, Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар ажлаа Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Д. Ариунболдод хүлээлгэн өгсөн байдаг. Эндээс Баялгийн хулгай цувралын өнөөдрийн дугаарын гол сэжүүрүүд эхэлж байна.

Баянбогд хөгжил санг нүүрсний Д.Ариунболдтой хамтран эзэмшигч Гомбын Доржпалам нь Максын Ганбаатарыг Говь-Алтай аймагт хөтөлж очин танилцуулснаас хойш Максын ах дүүс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаар овоглох болсон. Гэтэл Ганбаатар Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дарга болоод зогсохгүй тус аймагт 20 гаруй тусгай зөвшөөрөлтэй орд газруудыг эзэмшиж эхэлсэн.  Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаар буюу ээжийнхээ нутгаар  овоглож явсан хөвгүүд гэнэт л эцгийнхээ нутгаар овоглож, сүр дуулиантайгаар Говь-Алтай аймгийн томоохон орд газруудыг эрхшээлдээ оруулсан гэсэн үг.

 Сонирхолтой нь Баянбогд хөгжил санг өдгөө нүүрсний их 17-гийн нэгээр зарлагдсан ЭТТ ХКийн гүйцэтгэх захирал Ариунболд удирдаж байна. Ингэхдээ Ариунболд 2018 оны нэг сард Ганбаатараас тус ТББ-ын ажлыг хүлээж авахдаа таван сая төгрөгийг Буян пэл компаниараа хандивлаж байжээ.  Ариунболдын Буянпэл ХХК нь тусгай хамгаалалттай Богд хан уулын дархан цаазат газарт хоёр талбай эзэмшдэг байна. Мөн Буянпэл компани БХБЯ-ны барилгын ажилгын гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг 2022 оноос 2027 он хүртэл эзэмшиж байгаа.  Өөрөөр хэлбэл Максын Ганбаатар, нүүрсний Ариунболд хоёрыг Баянбогд хөгжлийн сан холбож байна. Тэдний талаарх илүү ноцтой баримтыг дараа дэлгэрэнгүй дурдах болно.  

 МАКС ГАНБААТАР УИХ-ын ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН НАРЫН ХАМТРАЛ,  ТЭДНИЙ ХАМТРАГЧИД БОЛОХ ГОВЬ-АЛТАЙН БУДЛИАНЫ МАГНАТУУД  

2019 оны хоёрдугаар сар. Тухайн үед Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км автозамыг дөрвөн эгнээтэй болгож шинэчлэх ажил ид эхэлж байлаа. Б.Энх-Амгалан тухайн үед “Ондоо багтааж ашиглалтад оруулна” хэмээн ам гарсан. Гэвч Дарханы замын тендерүүдэд БНХАУ-ын туршлагагүй компаниуд шалгарсан, Зам, тээврийн яамны албан тушаалтнуудад тор тороор нь мөнгө өгч авлигадсан гэх хэл ам гарах болж, нэмээд “Бороо тасралтгүй орж ажил зогсоосон” гэх шалтаг, төдөлгүй цар тахал дэгдэж, өнөөх хятад ажилчид нь хилийн цаана гацсанаар асуудал үүссэн. Ингээд зарим хятад компаниуд нь ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болж, нэмэлт тендер шалгаруулахад нэг монгол компани орж ирсэн нь “Арж капитал” ХХК. Энэ компанид “Макс групп”-ийн захирал Д.Ганбаатар хөрөнгө оруулалт хийж, “Макс рөүд” ХХК-даа нэгтгэсэн байдаг.


Тэгвэл Д.Ганбаатарын “Арж капитал” ХХК нь Дарханы замын тендерт шалгарсан нь  Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалантай тун сонирхолтой холбогддог.  Европын сэргээн босголт хөгжлийн банкны албан ёсны цахим хуудаснаас хайж үзвэл, Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км хатуу хучилттай автозамын I-V багцын тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй 2020 оны зургадугаар сарын 22-ны өдөр 24 сарын хугацаатай гэрээ байгуулсан тухайгаа нийтэлж байжээ. Тухайн тайланд бичсэнээр Дарханы замын I багцад “Арж капитал” ХХК шалгарсан учир 20.5 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 65 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэж дурдсан байна. 


Тэгвэл “Арж капитал” ХХК нь 2020 оны зургадугаар сарын 22-нд Дарханы замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэхээр энэ үед Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан ажиллаж байсан. Харин дээрх гэрээ зурагдсанаас 16 хоногийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар шинээр байгуулагдаж, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар томилогдсон. 
Эндээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдын сэнтийгээс буухаасаа өмнө “Арж капитал” ХХК-ийг Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын ажлын гүйцэтгэгчээр шалгарахад нь нөлөөлж, давуу тал бий болгосон байж болзошгүй хардлага төрнө. Энэ хардлагаас цааш нь хөвөрдвөл, “Арж капитал” ХХК болон Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалантай тун ойроор холбогддог ажээ. 

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн төрсөн дүү Б.Энхболд нь Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд цагдаагийн хурандаа цолтой. Ингээд болоогүй, Б.Энхболд нь өөрийнхөө төрсөн ах буюу УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн “Их Монгол Алтай групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг байв. Илүү сонирхолтой нь, Б.Энхболд нь “Макс групп”-ийн эзэн Д.Ганбаатар, түүний төрсөн ах Д.Цэрэнжигмэд нартай хамт “Баянбогд хөгжил сан”-д хувь эзэмшдэг.


  ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗУУХНЫ ЗУРГАА Б.ЭНХ-АМГАЛАНГААР ДОЛОО БОЛСОН БОЛ МАКСЫН Д.ГАНБААТРААР БҮЛ НЭМЖ НАЙМ БОЛСОН ЮМ БИШ БИЗ   
Говь-Алтай аймгийг зуухаар нь баздаг С.Балдандоржийн арми Б.Энх-Амгалангаар Д.Ганбаатарыг холбож байна.  Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ “Мандал хүдэр” ХХК, “Говь-алтайн мааньт” ХХК-иудыг дурдаж ирсэн. Тэгвэл “Мандал хүдэр” ХХК нь 2005 оноос Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт байрлах “Мааньт” гэх нүүрсний уурхайг төдийгөөс өдийг хүртэл ухаж байна. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт байрлах “Хөв булаг”-ийн нүүрсний уурхайг ажиллуулдаг. Хөх булагийн нүүрсний уурхайн жинхэнэ эзэн нь өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймгийн эрчим хүчийг бүрэн эрхэндээ авч, ховдог шуналынхаа дархлааг тогтоосон С.Балдандоржийнх. Тэр бүү хэл С.Балдандоржийн далбаан дор намирч яваа “зуухны зургаа” хочит этгээдүүдийн араас Б.Энх-Амгаланг нэрлэх болсон нь зүгээр ч нэг таамаг, элдвийн төдий асуудал биш байсан. Учир нь Говь-Алтай аймгийн цахилгаан эрчим хүчийг Мандал голомт, Мандал Алтай группын эзэн С.Балдандорж гэх этгээд эзэмшдэг. С.Балдандоржийн хамаарал бүхий Мандал хүдэр компанийг Б.Энх-Амгалан өнөөдрийг ХОМ-тээ дурдаж ирсэн. Б.Энх-Амгалан, түүний төрсөн дүү нартай ойрын холбоотой явж ирсэн Максын ах дүүс Говь-Алтайн зуухны бүлэглэлтэй хамсан Говь-Алтай аймгийн хамаг сорыг шүүрдэж байгаа юм биш биз. Хардахын учир нь дээр дурдсан ЗУУХНЫ  хэд бол Говь-Алтай аймагт хаанчлалаа тогтоосон бүлэглэл болохыг нутгийн иргэд гашуудан ярьдаг.


  Б.ЭНХ-АМГАЛАН МАКСЫН ГАНБААТАР НАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮҮГЭЭР ДУУССАНГҮЙ   
Тодруулбал Баянхонгор-Алтай чиглэлийн автозам . УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан 2019 оны хоёрдугаар сарын 2-нд Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон. Үүнээс хоёр сарын дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Засгийн газар хуралдаж, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын концессын гэрээг Д.Ганбаатарын “Макс рөүд” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргаж байв. Улмаар сарын дараа буюу тавдугаар сард нь төр “Макс рөүд” ХХК-тай гэрээлж, тус замын ажлыг эхлүүлсэн.  Хамгийн сонирхолтой нь зөвхөн 2021 онд л гэхэд Баянхонгор-Алтай чиглэлийн автозамын төслийг хэрэгжүүлэхэд  “Макс рөүд” ХХК-д 131 тэрбум төгрөг гаргаж өгөхөөр гэрээ хийгдэж байв. Түүнчлэн, “Макс рөүд” ХХК нь энэ төсөлд зориулж Хөгжлийн банкнаас 71.8 тэрбум төгрөгийн зээл авсан ба Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг зарлахад “Макс рөүд” ХХК Хөгжлийн банканд 18.4 тэрбум төгрөгийн өртэй хэмээн зарлагдаж байсан билээ. Гэвч Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчээр зарлагдсан даруйдаа үлдэгдэл зээлээ төлж барагдуулсан байдаг. 

  УЛСЫН ТОМООХОН ОРДУУДЫГ ГАРТАА ЭРХШЭЭЖ АЛТ, МОРЬ ХОЁРООР ГАНГАРСАН ГАНБААТАР  
Максын Д.Ганбаатарын бизнесийг уул уурхайн салбар бойжуулсан. Тэрбээр 2010 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах Алтан уулын лицензийг гартаа эрхшээж, Алтан уулын мангас гэх хочыг хүрттэлээ дураараа дургиж, нэгэн байгалийн цогцолборт газрыг тоостой нь хольж, халаасаа зузаалсан. Ингээд төдөлгүй Ази тивийн толгой баячуулын нэг болж Forbes сэтгүүлд цоллуулж байлаа.  

Дагвадоржийн Ганбаатарын Макс импекс компани Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт алтны орд газарт MV-017397, MV-017396 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Уг компаний 50 хувийг төрсөн ах Д.Цэрэнжигмэд эзэмшдэг.  “Макс”-ын Д.Ганбаатар  Макс импекс компани Мушгиа худгийн ордын лицензийг  хүртэл эзэмшдэг билээ. Уг компаний өөр нэгэн хувьцаа эзэмшигч нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2009-2017 оны хооронд 691,320,700 төгрөгний дэмжлэг авч байсан Бүрэн бургалтай компаний захирал Норовцэрэн Цэрэнпүрэв юм.  Бүрэн бургалтай компани Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг ажээ.

  МАКСЫН ГАНБААТРЫН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ   
Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Максын Ганбаатар нутгаа ухдаг, тонодог, нөхөн сэргээлтгүй орхин гардаг, баг сумдын цаашлаад тус аймгийн  засаг дарга нарыг машин мотоцикл, их хэмжээний мөнгөөр авлигадан тойглож явсаар өсч төрсөн нутгаа үгүй хийж байгаа бизнесмэн дарга. Тухайлбал Максын Д.Ганбаатарын хамаарал бүхий компаниуд Говь-Алтай аймагт 20 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Эдгээр 20 тусгай зөвшөөрлийн 15 нь томоохон орд газрууд байна. Үүнээс нүүрсний 13 тусгай зөвшөөрөл бүртгэгджээ. 
  МАКСЫН ГАНБААТАРЫН ХАМГИЙН ТОМ ХООЛ ХАН-АЛТАЙ РЕСУРС   
Монгол улсын хамгийн том байж болох ХанАлтай алтны ордыг МаксМайнингийн геологич инженерүүд 2018 онд нээн илрүүлсэн .Орд нь ГовьАлтай аймгийн Есөнбулаг сумын нутагт оршдог. Одоогоор тогтоогдоод буй 85.4 тонн алтны нөөцтэй ба энэ нь дотоодын нийт алтны нөөцийн 5.8 хувийг дангаараа эзлэхүйц өндөр дүн юм.  Уг нь Монгол улс 50-с дээш тонны алтны нөөцтэй ордыг улсын тусгай хэрэгцээнд авах хуультай. Гэтэл Максын Д.Ганбаатар хуулиас дээгүүр алхаж, Хан-Алтай ресурс төслийг эхлүүлсэн байдаг.  Ингэхдээ Д.Ганбаатар өөрийн төрсөн ах Дагвадоржийн Цэрэнжигмэдтэй хамтран эзэмшдэг Марко поло компаниар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах тус ордыг 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс эхлэн эзэмшиж эхэлсэн. Д.Ганбаатарын Марко поло Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт MV-021076 дугаартай алтны ордыг 2018 оны 5 дугаар сарын 17ны өдрөөс эхлэн эзэмшиж байна.  Түүнчлэн XV 021244 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. Сонирхуулахад Д.Ганбаатарын Хан –Алтай ресурс 
XV-015337 дугаартай хайгуулын лицензийг давхар эзэмшиж байна. Максын Д.Ганбаатарын Марко поло компаний Гүйцэтгэх захирлаар Дашбаатарын Даваа-Очир ажилладаг. 


 ГАР БАРИАД БУГУЙ БАРИНА ГЭГЧЭЭР ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ  НҮҮРСНИЙ 15 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШДЭГ МАКСЫН ГАНБААТАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИУДЫН СОНИРХОЛТОЙ СХЕМ  
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг дахь чулуун нүүрсний ордод MV-020609, MV-020595, Төгрөг, Цээл сумын нутгийн заагт MV-020608 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Хүннү Алтай Минералс. Тус компаний хувьцаа эзэмшигчээр Хүннү Алтай компани бүртгэлтэй байдаг. Хүннү Алтай компанийг нэхэн судалвал төлөөлөн удирдах зөвлөлд нь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Ситхичай Течатуманан (Mr. Sitthichai Techathumanan), санхүүгийн албаны даргаар Ратанамүүний Бенжаван (Benjawan Ratanamoong), гүйцэтгэх захирлаар Параманы Сомпонг (Mr.Sompong Praman) нарын нэрс гарч ирнэ. Тус компаний эцсийн өмчлөгчөөр Тайландын хөрөнгийн биржид бүртгэлтэй Банпу компани  бүртгэлтэй байдаг. 


Эндээс Хүннү Алтай компаний гүйцэтгэх захирал Параманы Сомпонг нь Хүннү Говь-Алтай гэх нэр бүхий компанитай.  Уг компани Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт чулуун нүүрсний ордод MV-020610, MV-020616, MV-020615, MV-020614, MV-020613, MV-020612, MV-020611, MV-020594, MV-015403, MV-005097, MV-005043, MV-001715 дугаартай ашиглалтын нийт 12 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Эл компаний хувьцаа эзэмшигчээр Браунривер Ресурс ХХК, Хүннү Алтай ХХК бүртгэлтэй байдаг.

 Тэгвэл Дагвадоржийн Ганбаатар уг компанид Браунривер Ресурс компаниар нэр холбогддог. Тодруулбал Браунривер ресурс компаний хувьцаа Олимптрейдинг компани Дагвадоржийн Ганбаатарын төрсөн дүү Дагвадоржийн Жамъянгийнх. Дагвадоржийн Жамъян Браун Ривер ресурс компаний гүйцэтгэх захирал гээд Говь-Алтай аймагт нүүрсний 15 тусгай зөвшөөрөл эзэмшдэг Тайландын хөрөнгийн биржид бүртгэлтэй Банпу компаний Монгол дахь салбарууд Дагвадоржийн Ганбаатар түүний дүү Д.Жамъян нартай хамтран үйл ажиллагаа явуулдаг ажээ. Хамгийн ноцтой нь дээрхи компаниудын толгой компаний нэр Хүннү Алтай гэж компани улсын бүртгэлд байдаггүй.  Сонирхуулахад Хүннү Алтай компаний гүйцэтгэх захирал Промон Сомпонг Монголд Голдэнгоби майнинг компанийг үүсгэн байгуулсан ч татан буугдсан. УГ компаний хаяг дээр Хүннү ресурс компаний татан буугдсан охин компани Хүннү пауэр бүртгэлтэй байдаг байж. Эцэст Улаанбаатар хот Хан Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхоны 202 байр 1502 тоот бол БНСингапур улсын бүртгэлтэй Хүннү Алтай инвестмент компани хаяг байж таарав.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1