Лу.Гантөмөр Ц.Элбэгдорж С.Баярцогт нараас нүүр буруулж, ордны гишүүдтэйгээ фракц болсноор Х.Баттулга шинэ ардчилсан нам байгуулахаар болж байна.
Сонгууль дөхсөн эгзэгтэй үед Ардчилсан нам хазгар хэвээрээ. МАН-д тэднээс өөр сөрөг хүчингүй засаглаж байгаа үед учраа олохгүй уймарсаар 2024 оны сонгуульд оролцох нь. Учир нь Ардчилсан нам хоёр биш гурав хуваагдаж, нийслэлийн намын даргаа тодруулах ширүүн тулаан өрнүүлэхээр болжээ.
Өнгөрсөн жилийн турш эвлэрэхийг хичээсэн Лу.Гантөмөр эцсийн мөчид хөтөлж явсан С.Баярцогтоосоо нүүр буруулж, төрийн ордны гишүүдийн “НЭГ МОНГОЛ” фракцтайгаа ганзага нийлэхээр тохироо үйлджээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэхь өдөр Лу.Гантөмөр ардчилсан намын парламент дахь гишүүдтэй буюу “Нэг Монгол” фракцийнхантай аминчлан уулзаж Нийслэлийн АН-ын даргаар Д.Бадарсанг томилохоор тохиролцоонд хүрчээ.
Тэгвэл АРДЧИЛСАН НАМЫН дотоод тулаан хэзээ хэрхэн өрнөх вэ?
АН дотор Нийслэлийн намын даргыг сонгох дээр нэлээд асуудал үүсэх нь ойлгомжтой боллоо. Лу.Гантөмөр болон УИХ-ын гишүүд Д.Бадарсанг, Ц.Элбэгдорж М.Тулгат, Х.Баттулга Т.Батцогтыг “уралдуулахаар” болж байна. Гэхдээ өрсөлдөөн Д.Бадарсан, Т.Батцогт хоёрын дунд болох болов уу. Дараа нь генсекээ сонгоно. Мэдээж, Лу.Гантөмөр даргын өөрийнх нь сойсон С.Эрдэнэболд байна. Гэхдээ дөрөв дэхь тохирсноор Э.Одбаяр дээр хүчээ илүү өгөхөөр болсон. Энэ тохиолдолд Х.Баттулгын дэвшүүлж буй Ч.Өнөрбаяр, Ц.Элбэгдоржийн О.Алтангэрэл нар авралгүйтэй ижил болж таарна.
Тэгэхээр ардчилсан намын хоёр том хүч болох Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар ойрын хугацаанд Лу.Гантөмөрийг суудлаасаа ховхлох акцыг өрөө өрөөндөө өрнүүлнэ. Хэрэв тэд нийслэлийн ардчилсан намын даргын сунгаа, генсекийн шалгалтад нөлөөлж амжихгүй тохиолдолд Х.Баттулга МоАХ-г аван өрх тусгаарлаж, шинэ намаа байгуулах болов уу? Харин Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын хувьд тийм амар ялагдаж, тийм амархан улс төрийн өрөгөө буулгах стратегичид биш.
ЭНЭ ГУРВАН ХУВААГДАЛ УДААН ҮРГЭЛЖИЛБЭЛ МАН ИРЭХ ЖИЛҮҮДЭД АХИН ЗАСАГЛАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧ БАЙНА.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ