Д.Жавзандорж хамба нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төржээ. Тэрбээр 1991 онд Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдэд лам болж, бурхны ном үзэж эхэлсэн байна. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотод ирж Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилж, Буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн байдаг. Харин 1998 оноос эхлэн 2005 он хүртэл тасралтгүй 8 жил Энэтхэгийн Гомон дацанд Буддын гүн ухааны номонд суралцсан байна. Үүнээс хойш ч мөн ихэнх цагаа Энэтхэгт Буддын гүн ухааны номонд суралцахад зарцуулсан байна. Түүний хувьд 2018 онд лхаарамба цол хүртсэн бөгөөд Ардын хувьсалаас хойш Монголын анхны лхаарамба цолтон болсон аж.
Харин 2019 оноос Монголдоо ирж шашин номын хэрэг, сүсэгтэн олон, цаашлаад нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөх зорилт тавин ажиллаж эхэлжээ. Түүнийг сүсэгтэн олон "Монгол багш" хэмээн хүндэтгэдэг.
Түүний тухай Эрдэнэмандал хийдийн дэд хамба Н.Цамбанүрдэв "Д.Жавзандорж лхаарамба багш мэргэдийн орны мэргэн боллоо. Лхаарамба цолыг хэр баргийн хүн авдаггүй. Тэрээр энэхүү цолыг хүртэхийн тулд асар их хөдөлмөр гаргасан. Түүний хажууд багаасаа байсан хүний хувьд Д.Жавзандорж лхаарамба хоногт хоёроос гурван цаг л унтдаг байсан. Энэтхэгт 16 жилийн дотор гүн ухааны таван ботийг судалсан. Улмаар шигшигдэж лхаарамбын шалгалтанд орох эрхээ авсан. Үүний дараа зургаан жилийн шалгалтад тэнцэж байж лхаарамба цолыг хүртдэг юм. Тэрбээр зургаан жилийнхээ дөрөвт нь тэргүүлж хоёр жилд нь дэд байрт жагссан. Ийнхүү Энэтхэгийн буддын ертөнцийн анхаарлыг татаж, дэлхий даяар шуугиж байна.Тэр Монгол хүний суу ухааныг харуулсан” хэмээж ярьж байжээ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ