Хэвлэн нийтлэх эрх чөлөө дэлхийн бүхий л улс оронд ижил тэгш үйлчилдэг. Гэвч сэтгүүлч хэлмэгдэх тохиолдлууд манай улсад цөөнгүй тохиож байна. Өнөөдөр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг баримтаар нотолсныхоо төлөө, үнэний өмнө дуу хоолойгоо өргөсний төлөө сэтгүүлч хэлмэгдэх ёсгүй. Цаашлаад иргэдийн мэдэх эрхийг хазаарлах учиргүй.
Харамсалтай нь сүүлийн үед сэтгүүлчдийг мөрдөн байцаалтын нууц задрууллаа гэх утга бүхий мэдээллийг сошиалаар сэвэх болсон. Ямар ч том сэвээний ард улс төрийн бохир тоглолт өрнөж байдаг нь нууц биш. Тэгвэл энэ удаагийн сэтгүүлчдийг дуулиантайгаар татаж буй хууль хүчний байгууллагын процесс хэт хурдан өрнөж байгааг хэн хүнгүй анзаарсан буй за. Эргэн сануулахад улс төрийн томоохон тоглогчдын нэр холбогдсон сангуудын тонуул, нүүрсний хулгай гэх мэт хэргүүдийн процесс ийм хурдан өрнөөгүй. Өөрөөр хэлбэл хуулийг хүнээр нь дамжуулж халаасалсан бүхэл бүтэн давхарга үүсчээ гэсэн үг. Одоо улс төрчид хэвлэлийн эрх чөлөөг халааслах оролдлого хийж байж болзошгүй. Учир нь хэвлэлийнхэн хуулийн байгууллагын үүд сахиж, ялтан мэт буруутгагдах байдал олширсон.
ХЭН БИДЭНД ХЭРХЭН ЗӨВЛӨЖ БАЙСАН БЭ
2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцэв. Тус чуулганаар Хүний эрхийн зөвлөлөөс Монгол улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх талаар дараах зөвлөмжийг өгсөн юм. Үүнд:
• Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах - 69 (Эстони);
• Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагын хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд шийтгэл хүлээлгэх – 71 (Австрали);
• Шүүхийн шударга, ил тод байдлыг хангах, эрүүдэн шүүхэд оролцсон этгээдэд хариуцлага оногдуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернетийн хэрэглээнд тогтоосон хязгаарлалтыг цуцлах талаар шаардлагатай хүчин чармайлт гаргах – 88 (Египет).
Агуулга зарчмаараа улс нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйн үйл ажиллагаанд доголдол үүсвэл хэн хожих вэ? Өөрөөр хэлбэл хуулиар далайж, хуулийн өмнө сөхрүүлж, хаан хуулиа зөрчиж, үг хэлэх, мэдэх эрхийг хаан боогдуулж чадвал хэнд ашигтай вэ?
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй