Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерийн баримт бичгүүдийг арваннэгдүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэй нээсэн юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй байна. Шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd нь 165,589,920,000 төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал илгээжээ. Дээрх хуулийн 27.3 дахь заалтын дагуу уг тендерийн материалыг шаардлагад нийцсэн гэж Үнэлгээний хорооноос шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Тендерийн шаардлага хангаагүй дөрвөн компанид мэдэгдэл хүргүүлсэн. Тендерт оролцогчид захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Сангийн яаманд ажлын таван өдрийн дотор гомдол гаргах боломжтой. Мөн Сангийн сайдын 2019 онд баталсан Тендер шалгаруулалтын материалыг тухайн оролцогчдод ил болгох журамд заасны дагуу зөвхөн тухайн тендерт оролцогчид тендерийн материалыг үзэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, тендерт оролцож буй компаниуд нэг нэгэндээ хяналт тавих үүднээс өөрсдийнхөө материалуудтай танилцах учиртай. Тендерийн Үнэлгээний хорооны ажилд бид оролцох эрхгүй бөгөөд гагцхүү захиалагчийн хяналт тавин ажиллаж буй. Тендерийн процесс үргэлжилж байгаа тул олон нийтийг мэдээллээр хангах, хамтран хяналт тавих үүднээс тухай бүрд нь авсан мэдээллүүдээ хүргэж байна гэв.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар шинээр худалдан авах дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн автобусны техникийн үзүүлэлтүүдийг танилцуулсан юм. Мөн тэрбээр “Нийслэлийн зүгээс захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа. Шинэ автобуснууд орж ирснээрээ нийтийн тээвэрт парк шинэчлэл хийлээ гэж ойлгож болохгүй. Маршрутын шинэчлэл хийх, жолооч нарын цалинг нэмэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох гэхчлэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Тендерийн материалд ямар нэг гомдол, санал гарахгүй бол 2023 онд багтаан 300 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Ташрамд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4 дэх заалтын дагуу тендер нь “Хамгийн сайн” үнэлэгдвэл Үнэлгээний хороо нь гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгдөг.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр худалдан авах шаардлагатай дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн автобусны техникийн үзүүлэлттэй хавсралтаас танилцана уу.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй