Монгол улсын газар нутагт эзэн сууж, хаан шиг авирлаж болох эрхийг тусгай зөвшөөрлийн хамт дагуулдаг болсон уу? Тодруулбал Хүн намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь “Гобикоул энд энержи” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирлаар 2011 оноос хойш ажиллаж байгаа. Уг компани ТЕГ-аар шалгуулж, хэсэгтээ бандуулж байсан ч баавар загнаж өдгөө Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгийг эрхшээжээ. Тухайлбал “Гобикоул энд энержи” ХХК нь 7,140 га талбайг хамарсан нүүрсний 12 орд буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Тухайлбал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байх Хотгорын нүүрсний орд, Говь-алтайн Чандмань сумын Зээгтийн нүүрсний орд зэргийг тус компани эзэмшиж ирсэн. Хамгийн гол нь, “Гобикоул энд энержи” ХХК-д 2010 оноос хойш 31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, техник, тоног төхөөрөмжөөр хангаж байгаад Сакер ресурс болж нэрээ сольсон. Уг компани өдгөө Баянхонгор Говь-Алтай аймгийн БНХАУ-тай хиллэдэг, ил задгай хагас зөөлөн коксжих нүүрсний хоёр уурхайг 100 хувийг эзэмшдэг компани.
Авлигын эсрэг шилэн ажиллагааны хүрээнд өнөөдөр /2023.04.17/ Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг ил болголоо. Нийт 2,598 лицензээс 41 нь идэвхгүй, 2,557 нь идэвхтэй. Үүний нэг нь Гобикоул энд энержи ХХК байж таарав. Ингэхдээ тус компани 12 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа үзүүлэлтээрээ Монгол улсад авсан, эрхшээсэн газраараа долдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Тэгвэл Баянхонгор амйгийн Шинэжинст суманд уул уурхай эрхэлж байгаа Сэкер ресурс компаний бизнес хөгжил хариуцсан захирал Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж Сонор гэх хүүтэй. Хүү Л.Сонор нь УИХ-ын гишүүн Т.Доржханд, Доржхандын эхнэр У.Сийлэн нарын хамт АНУ-ын Вашингтон хотын “1150 Spring Hill Rd, McLean, VA 22102” хаягт байрлалтай хауст аж төрдөг байсан бүртгэл тус улсын хаягийн мэдээллийн санд хадгалагдан үлджээ. Тухайн үед Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн хүү Л.Сонор Т.Доржхандтай хамт Олон улсын валютын санд дадлагажигчаар ажилладаг байжээ. ӨДгөө Лувсандоржийн Сонор нь Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа.
Мөн сонирхуулахад АНУ-д модон дунд тансаг хауст амьдардаг байсан Т.Доржханд Найрамдал зуслангийн эзэмшил газраас газар тасалж авсан нь 2019 онд ил болсон. Тодруулбал ТЕГ-ын дарга асан Б.Хурц, АН-ын дарга асан С.Эрдэнэ тэргүүтэй 100 иргэний жагсаалт дунд Т.Доржхандын эхнэр Уламбаярын Сийлэн 18629322315677 нэгж талбарын дугаартай, 700м2 талбайтай газрыг 2010 онд авсан гэж бүртгэгджээ. Нэгж талбарын дугаараар нь Газрын нэгдсэн сангаас шүүж үзвэл У.Сийлэнгийн эзэмшлийн энэхүү газар нь Найрамдал зуслангаас зүүн хойш модон дотор олгогдсон байх бөгөөд хаус баригджээ.
Тэгвэл Т.Доржханд түүний төрсөн ах Т.Лувсандорж нар Сэкер ресорсус Монголиа компаний бизнесийн схем ингэж үргэлжилж байна.
Сэкер ресорсус монголиа компаний удирдлагаар Мархаажийн Чойдорж ажилладаг. Хувь эзэмшигчээр УАН ПАРТНЕРС Компани, Сингапурын хөрөнгө биржид бүртэлтэй Сэкер ресорсус компани бүртгэлтэй байдаг. Дээр нэр дурдагдсан УАН партнерс компаний эцсийн өмчлөгчөөр Боловсролын зээлийн сангийн мөнгөөр 2013 онд ХБНГУ. Зийгений ИС-д суралцсан Отгонзул Соронзонболд бүртгэлтэй байдаг. Соронзонболд Монголын хөтөч нохойн холбоо, Дорнын говь энержи компаниудад хувь эзэмшдэг 1990 онд төрсөн залуу байдаг бол Сэкер ресурс компаний өөр нэг хувьцаа эзэмшигчээр Тогмидын Доржхандын ойрын хүн Энхболдын Билгүүн бүртгэлтэй байна. Сонирхуулахад Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Г.Дугаржав УАН партнерс ХХК-д хувь эзэмшиж байсан.
Мөн УАН Партнерс компаний Улаанбаатар, Хан-Уул, 15-р хороо, нархан, 51, 4 тоот хаяг дээр Болдын Батбаяр, Дорнамжилын Болор, Болорын Туяарах нарын зургаан компани бүртгэлтэй байдаг. Тэгвэл Доржнамжилын Болор нь ЭТТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр 2023 оны Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр томилогдсон байдаг. Д. Болор нь 2017 оноос сургалт-зөвлөх үйлчилгээний Эн Си Эс ХХК -ийг үүсгэн байгуулж Гүйцэтгэх захирлаар, интернет худалдаа, программ хангамжийн MECPartners ХХК -ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Мөн тэрбээр ШУТИС-ын Удирдах зөвлөлийн гишүүн , Смарт Дийл компаний гүйцэтгэх захирал ажээ.
Тэгвэл Сакер ресурс компани нууц эзний цэргүүд болох Т.Доржханд, түүний төрсөн ах Т.Лувсандорж нарын арми үүгээр зогссонгүй. Тодруулбал 2018 оны тавдугаар сард “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулж, Салхитын мөнгөний ордод хайгуул хийх эрх, ашиглах тусгай зөвшөөрлийг авч захирлаар нь томилогдсон хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр уг компанитай нэр холбогддог.
Салхитын мөнгөний орд ихээхэн ашиг олж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар тэтгэврийн зээлийг тэглэж байсан цаг саяхан. Тэгвэл Т.Мөнхбаяр “Империалкастел” ХХК-аар нэр холбогдож байна. Тодруулбал Сэкер ресурс компаний хувьцаа эзэмшигч УАН партнерс компаний захирал О.Соронзонболдын Империалкастел компаний нэгэн томоохон хувь эзэмшигч нь Х.Баттулга, Г.Занданшатар нарын ойрын хүн болох Т. Мөнхбаяр байж таарав. Хамгийн ноцтой нь Т.Мөнхбаярын Зараяахолдингс компаний хувь эзэмшигчээр Сэкер ресурс бүртгэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Баянхонгор,Говь-Алтай аймгийн сумдыг эрхшээж байгаа Сэкер ресурс компаниар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар халаасаа нэгтгэсэн байж болзошгүй зураглал хөврөн гарч ирлээ. Тэгвэл эдгээр улс төрийн нөлөө бүхий эрхмүүдээр хамгаалалтаа хийж, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгийн өмнөд хэсгийг эзэгнэж буй Сэкер ресурс Монголиа эцсийн өмчлөгч нь Сэкер ресурс компаний үүсгэн байгуулагч Жозеф Борковский юм. Энэ хүнтэй хамтран тодрон томорч, нөлөөгөө зузаатгасан хүн бол УИХ-ын 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшсэн Мархаажийн Чойдорж. Тэрбээр Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, БНХАУ-д дунд сургуулиа дүүргэсэн, Москвад хуульч мэргэжлээр боловсрол эзэмшиж, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн Орос-Англи хэлний орчуулагчаар төдийгүй үе үеийн УИХ-ын дарга нартай ойрхон нөхөрлөж ирсэн нэгэн.
Төрд тодрох гэж үзээд бүтэлгүйтсэн захиралтай Сингапурын хөрөнгө оруулалттай компани Ерөнхийлөгч, УИХ-ын даргаас нь эхлүүлээд нөлөөгөө зузаатгаж, говь нутагт эзэн суусан байж болзошгүй схемийг танилцууллаа. Сонирхуулахад Алтайн өвөр говийг ухан зөөж байгаа Сэкер ресурс компаний ажилчид хамгаалагчид нутгийн иргэдийг зодон хөөгөөд зогсохгүй шүүхэд хүртэл дуудаж дарамтлах болсон ажээ. Хойноос ирээд хот манайх гэгчийн үлгэр энэ буй за.
А.САМО
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ