Долоо хоногийн турш шатахууны хомдолд ороод байсан. Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний яамнаас цахилгааны хязгаарлалт хийх болсон талаар мэдээллээ. Энэ удаагийн цахилгааны хязгаарлалт хийх болсон нь хоёр шалтгаанаар байж болзошгүй юм.
Нэгт : Монгол улс Орона компанитай ураны гэрээ байгуулж хамтран ажиллах болсноор ОХУ-ын эрх баригчдын ундууцлыг төрүүлсэн. Учир нь ураны нөөцөөрөө манай улс дэлхийд 18-т ордог. . Монголын ураны цөм болсон Дорнодын ураны нөөцийг 20.730.00 тонн гэж ОХУ тогтоосон. Харин “Хан ресурсэс инк”-ийн хайгуулчид 28.061.75 тонны нөөц бий гэж тогтоосноо илтгэсэн удаатай. Тэгвэл энэ оноос Монгол улс Францын Орона майнинг компанитай хамтран ажиллахаар гэрээ үзэглэсэн үеэс ОХУ-ын зүгээс бухимдалтай байгаар гадны хэвлэлүүд удаа дараа мэдээлж байсан.
Хоёрт : ОХУ-ын зүгээс өнөөдөр илэрхийлээд буй гурван шалтгаан. Тодруулбал Эрчим хүчний сайдын мэдээлсэн мэдээлэл юм.
Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН:
-Оросоос импортолж байгаа цахилгаан эрчим хүчний талаар мэдээлэл өгье. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны 16:00 цагт Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345 МВт хүртэл авдаг байсныг өнөөдрөөс буюу 13-наас 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн Үндэсний Төвд мэдээлсэн. Ингэхдээ бичгээр болон амаар мэдэгдсэн байгаа. Үндсэн гурван шалтгаан дурдсан.
Эхнийх нь, Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад нь гэмтэл гарсан. Эхний цахилгаан станц дээр 235 МВт-ийн нэг блок эвдэрч зогссон. Хэзээ ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй байна. Хоёрдугаарт, нэр бүхий станц дээр 500 МВт-ийн цахилгаан станцын шинэчлэл хийгдэж байсан нь ашиглалтад ороогүй байна гэсэн мэдээллийг өгсөн. Иймд маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.
Оросын холбооны өөрөө чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө манай улсад урьдчилан мэдэгдэж, эрчим хүчээ нийлүүлэх цагийн хязгаараа тохирдог. Хэдий хүртэл үргэлжлэх талаар хугацааг хэлээгүй байна.
Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй. Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа гэж ойлгож болно. Эмнэлэг, сургуулийг цахилгаан эрчим хүчийг таслахгүй байх тал дээр ажиллана
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ