Өнгөрсөн долоо хоногийн гуравдахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон МАН-ын генсек Төрийн ордонд багагүй хугацаанд уулзаж, тэд зургаан сарын дараа болох УИХ-ын сонгуульд оролцох тоглоомын дүрмээ ярилцан ерөнхийдөө тохиролцжээ. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог, мандаттай холбоотой асуудлаар санал солилцож, шийдэлд хүрсэн байна.
МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар “Бүсчилсэн тойрог болгох асуудлыг судалж, бусад улс төрийн намтай зөвшилцөж, санал авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Ийнхүү зөвшилцөөд санал боловсруулж оруулж ирэх чиглэлийг намын болон УИХ-ын удирдлагуудад МАН-ын бүлгийн зүгээс чиглэл өгч шийдвэр гаргалаа” гэсэн юм.
Тэгвэл УИХ дахь МАН-ын Бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Монгол Улсыг таван бүсэд хувааж, сонгуулиа явуулъя гэх санал гаргажээ. Ингэхдээ саяхан МАН-аас иргэдийн дунд социологийн судалгаа явуулсан. Тус судалгааны хариуд үндэслэн УИХ-ын сонгуулийн тойргийг томсгох шийдэлд хүрсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын нэр хүнд Улаанбаатар хотын иргэдийн дунд “муу” байна гэх дүгнэлт гарсан тул сонгуулийн тойргийг томсгох шийдэлд хүрсэн гэж тайлбарлажээ.
Сонгуулийн тойргийг:
-Зүүн гурван аймаг
-Хангайн бүс
-Дархан Сэлэнгийн бүс
-Баруун бүс
-Говийн бүс хэмээн бүсчлэхээр эхний удаад шийдсэн гэх.
Сонгогчдод таалагдахын тулд боов боорцог тарааж, соёлын төв, сургуулийн дээвэр ярьдаг завхрал эрс буурч, улс орны шинжтэй том бүтээн байгуулалт руу төсвийн хөрөнгийг зарцуулах боломж бүрдэнэ
Дархан болон Сэлэнгэ, Баруун бүс гэх зэргээр тойргийг томсгочихоор нэг бүс дунджаар 10 гаруй мандаттай болно гэсэн үг. Ингэснээр намын жагсаалтаас гадна тойргийн жагсаалт гэх зүйл гарч ирнэ. Жишээлбэл, баруун бүс болох Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай гэсэн нэг том тойргоос сонгогчид нийт 13 гишүүн сонгоно. Нам бүр 13 нэр дэвшигч илгээх учраас намынхаа нэр дэвшигчдийн аль хэсэгт нь нэр нь бичигдэхээс шалтгаалж, сонгогчдын саналыг илүү авах магадлал үүсэх учиртай. Ингэснээр сонгогчдод таалагдахын тулд боов боорцог тараадаг, соёлын төв, сургуулийн дээвэр ярьдаг завхрал эрс буурч, улс орны шинжтэй том бүтээн байгуулалт руу төсвийн хөрөнгийг зарцуулах боломж бүрдэх юм.
Нийгэмд өөрийгөө таниулахгүйгээр аймаг, дүүрэгтээ жалганы улс төр хийж байгаад УИХ-ын гишүүн болно гэж мөрөөдөж байсан хүмүүст бол муу мэдээ. Тэр дундаа энэ жил төрийн түшээдийн хүүхдүүд удам дамжин олноороо нэр дэвших гэж байгаа, тэдний жижиг тойрогт мөнгөөр зодоод гарна гэсэн төлөвлөгөө нь нурна, мөн нийгэмд муу нэртэй, луу данстай болчихсон атлаа тойргоо услаад сонгогдоод гараад ирдэг гишүүдэд хүнд цохилт болох юм. Харин улс нийгэмд дуу хоолой үзэл санаагаа илэрхийлдэг танигдсан кандитатууд, олон нийтийн дунд нэр нөлөөтэй, дэмжлэг сайтай нэр дэвшигчдэд сонгогдох боломж их юм.
Шинэ залуу улстөрчдөд халгаатай ч ирээдүйгээ харсан шийдвэр гэв
Харин намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг парламентын гишүүнээр тодруулахдаа улсыг бүхэлд нь нэг тойрог болгох эсвэл бүсчилсэн дээрээ жагсаалтад бичигдсэн хүмүүсийг тав хувааж саналын хуудаст бичих гэсэн хувилбарыг ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа аж. Тэгвэл аймгуудыг нэгтгэж сонгуулийн нэг бүсчлэл буюу том тойрог болгохын онцлог нь улсын төсвийн мөнгийг 76 жижиг тойрог, 330 гаруй суманд тарааж цацахгүйгээр томоохон төсөлдөө зарцуулдаг болох өнгөрсөн хугацааны алдааг засахтай шууд холбоотой аж. Харин “хүндрэлтэй” нь шинэ залуу улстөрчид том тойргоос сонгогдох нь хэцүү бөгөөд гурван аймагт сурталчилгаагаа хийж, богино хугацаанд танигдана гэдэг нь бүтэшгүй юм.
Тиймдээ ч Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ирэх сонгуульд намынхаа жагсаалтад залуучуудаа оруулж, туршлагатай гишүүдээ тойрогт нэр дэвшүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль маш онцлогтой
Тэгээд ч энэ удаа маш онцлогтой сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа парламентад 126 гишүүн сонгогдоно. 78 нь тойргоос 48 нь намын жагсаалтаар сонгогдох зохицуулалттай. Мэдээж тойрог жижигсэх тусам төсөв хуваагддаг, тойрог томрох тусам эдийн засгийн том, том бодлогууд хэрэгжих боломжтой. Ямартай ч, эрх баригч МАН улс төрийн томоохон шийдвэр гаргах нь. Энэ нь шинээр улс төрд орж буй залуучуудад ашиггүй ч хэтдээ улс оронд бол хэрэгтэй. Тойрогтоо жорлон, сургуулийн дээвэр, орон сууцны хана дулаалаад байх шаардлагагүй болно гэсэн үг. Дөрвөн аймаг нэгдчихээр тойрогтоо попрох, тодрох гээд, хөрөнгө оруулалт татах гээд байх ямар ч шаардлагагүй. Бүгд Засгийн газрын гаргасан ерөнхий төлөвлөгөөний дагуу л явна. Нэг үгээр, лидерээ тойрсон намууд ялах магадлал өндөр гэсэн үг юм.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ