surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

МАНАН-гийн чимээгүй тоглогч Г.Занданшатар гэж хэн бэ 

МАНАН-гийн чимээгүй тоглогч Г.Занданшатар гэж хэн бэ 

   ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ФРАКЦИЙН НӨХӨР Г.ЗАНДАНШАТРЫН БИЗНЕСИЙН ТҮНШ   
Боловсролоор имидж  бүрдүүлсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Г.Занданшатар нар тун ойрын хэлхээ холбоотой. Өөрөөр хэлбэл тэдний бизнесийг түшиж яваа, үүрч яваа хүмүүс  халаас нэгтэй гэсэн үг.Тухайлбал УИХ-ын дарга Г.Занданшатарын Дээд боловсролын хөгжлийн академийн эцсийн өмчлөгчөөр Рэгсүрэнгийн Бат-Эрдэнэ  ажилладаг. Хамтран эзэмшигчээр нь Гантогтохын Орхон бүртгэлтэй байна.

Түүнчлэн  Р.Бат-Эрдэнэ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт нарын хамтаар Улаанбаатар дахь Америк ЕБС-ийг 2019 оныг хүртэл эзэмшиж байсан. Өдгөө тус сургуулийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар хамтран эзэмшиж байгаа.

Хамгийн сонирхолтой нь Д.Зоригт Дархан цаазат Богдхан уулын аманд Занаду Ресиденс хотхоныг сүндэрлүүлж, авлигаас олсон их хэмжээний ашгаа угаасан байж болзошгүй юм.  Учир нь тэрбээр 2017 онд 15 тэрбумын асуудлаар АТГ –т шалгагдаж байгаад сураг тасарсан.

Сонирхуулахад дээр дурдагдсан эрхмүүдийг Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байж болзошгүй талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг  өнөөдрийг хүртэл санхүүжүүлж буй хэсэг хүмүүсийн дунд УИХ-ын дарга Г.Занданшатар багтаж байгаа юм биш биз гэх хардлагыг дагуулж байна.

   Г.ЗАНДАНШАТАР, Х.БАТТУЛГА НАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ САЛХИТЫН ОРДЫГ УГААХ БАЙВ   
Салхитын ордын лиценз  Эрдэнэс Монголд ч, Эрдэнэс силвер ресурс компанид ч ирээгүй.  Салхитын мөнгөний ордыг эзэшмдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалтай "Жи Пи Эф"компани, Аминбилэгт, гүйцэтгэх захирал Сэдрагчаагийн Оюунбат гэдэг хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байна. Тус компани БНХАУ-ын хөрөнгө оруулалттай.

Түүнчлэн Хайгуул-1 XV-021034, Хайгуул-1 XV-021033, Салхит XV-021032 гэсэн хайгуулын гурван лиценз байна. Мөн “Ай Эн Ди” ХХК дээр MV-017405 ашиглалтын, XV-013053 хайгуулын лицензүүд байна. Тус компанийг 2017 оны 5 дугаар сарын 25-наас “Интермаркет Монголиа”, “Уулко” гэдэг компаниуд эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь Дагвын Содбилэг ажиллаж байна. “Интермаркет Монголиа”, “Уулко” компаниуд нь хоёулаа Германы хөрөнгө оруулалттай. Түүнчлэн “Дацантрейд” ХХК-д Салхитын ордын ашиглалтын MV-015596 лицензийг эзэмшдэг. “Дацантрейд”-ийг Дэжид Баянбат, Баянбатын Цэнгүүн нар 2016 оны 12 дугаар сарын 26-наас эзэмшдэг гэх мэт олон эзний гар дамжжээ. Хамгийн ноцтой нь тухайн үеийн Эрдэнэ Силверийн ресурсын захирлаар томилогдон очсон “Хөдөлмөрийн баатар” Т.Мөнхбаяр нь Х.Баттулга, Г.Занданшатар нарын бизнес тоглогч гэгддэг. Тэгвэл дараах цаглабараас зохион байгуулалттай гэмт хэрэг байж болзошгүй зураглал харагдаж байна.

  • 2018 оны 12 дугаар сарын 28. Эрдэнэс силвер ресурс руу томилогдон очихоос нэг жилийн өмнө Г.Занданшатар “Салхитын мөнгөний орд”-ыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах ажиллагааг удирдсан 
  • 2019 оны 2 дугаар сарын 1. Тусгай ажиллагааг удирдсан Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдов.
  • 2019 оны 12 дугаар сарын 25. УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордоос цэвэршүүлсэн мөнгөний дээж 47.5 кг мөнгөн гулдмайг Монголбанкны Эрдэнэсийн санд тушааж, энэ өдөр “Эрдэнэс Монгол”, түүний охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-иуд Монголбанкинд таван жилийн хугацаанд 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө бүхий үнэт металлын агууламж бүхий гулдмайг нийлүүлж байх тухай худалдах худалдан авах гэрээ байгуулав. 
  • 2019 оны 12 дугаар сарын 31. Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ “Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” хэмээн мэдэгдэв.
  • 2020 оны 1 дүгээр сарын 6. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дагуу Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.
  • 2020 оны 1 дүгээр сарын 10. УИХ Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталлаа. Энэ хуулийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө. Мөн тэтгэвэр барьцаалсан зээлгүй байсан 194 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн эрхийн бичиг өгсөн. 

Сонирхуулахад өдгөө Салхитын ордод Эрдэнэ силвер ресурсын захирлаар Сэрүүлэг сонины эзэн, С.Баянмөнх нь  ажиллаж буй. Мэдээж Салхитын ордод С.Баянмөнхийг томилсон хүн бол одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар.  Сонирхуулахад дээр дурдагдсан хятад компаний эцсийн өмчлөгчөөр Батнасангийн Пагмасүрэн бүртгэлтэй байна. Б.Пагмасүрэн нь  Вин Чог хэмээх  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийг давхар эзэмшдэг. 

Энэ мэтчилэн уул уурхайн салбарт амжилттай яваа гадаад компаниуд УИХ-ын дарга Г.Занданшатартай холбогдож байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн хуурай ах Т.Мөнхбаяр, найз С.Баянмөнх нарын холбоо хамаарлаас харахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай  нэг тойрогт учраа таарсан өрсөлдөгч мэт боловч халаас нэгтэй нөхдүүд гэдэг нь тодорхой ажээ. 


ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1