Нүүрсний сонсгол”-ын хоёрдахь шатны сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр жолооч Эрхэмбаяр 133 удаа 18,3 тонн нүүрсийг бүрдүүлэлтгүйгээр гаргасан байна.
Тэрбээр “Жасмин ложистик” компанийн жолооч ба түүний хэлж буйгаар бол, админы зааврын дагуу хийдэг. Бүрдүүлэлттэй, бүрдүүлэлтгүй гэдгийг сайн мэдэхгүй байна. Би ямар ч мэдээлэлгүй байна. Яв гэхээр явдаг гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Зарим компани мэдээллээ өгөөгүй байна. 2023 онд нийтдээ 65 сая тн нүүрс гаргасан байна. Бүгд тээврээр гарч байгаа. Эхний 7 жолоочоос та нар ямар цалин авдаг юм бэ. Нийгмийн, эрүүл мэндийн даатгал төлдөг үү. Бүх рейсын цалин ижил үү, зөрүүтэй юу. Эхний долоон компанийн эздийн бүртгэл байна уу? Үнэхээр Монгол Улсын гааль байхгүй юм шиг ажиллажээ. Нүүрсний сонсгол болоогүй бол энэ тоо баримт гарч ирэхгүй байжээ гэв.
Сонсголд 20 жолооч дуудсанаас дөрөв нь иржээ. Тэд ам нэгтэйгээр “Бидний хувьд дэд ахлах чиглэл өгсний дагуу ачилтаа хийдэг. Гааль зөвшөөрсөн үед үйлдэл хийдэг. Дарга нарын чиглэлийн дагуу л явдаг. Цалин хөлс рейсээрээ авдаг. Нафтын хашаанаас падаангүйгээр нэг ч машиныг хөдөлгөхгүй” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Та нар ялгаатай цалин авдаг уу. 139 удаа бүрдүүлэлтгүй гарсан гэж байна. Та нар мэдэхгүй яваад байна гэж байхгүй шүү дээ?
Жолооч: Нэг жолооч 133, 139 удаа гарна гэж байхгүй. Машин тус бүр дээр гаалийн бүрдүүлэлт хийдэг.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Жасмин ложистик”-ийн нэр дээр нэг жолооч хэд хэдэн удаа гарсан байх жишээтэй. Падаан өгдөг гэж байна. Та нарын мэдээлэл зөрүүтэй байна. Та нар хэдий хэмжээний нүүрс ачаад яваагаа мэддэггүй гэж ойлгох уу?
Жолооч Б.Лхагвасүрэн: 184 тонноос илүүг ачиж болдоггүй. Ачааны жин 184 тн байх ёстой.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хоёр их наяд төгрөгийн нүүрсийг хулгайд алджээ гэж ойлгогдохоор байна. Шинжээчид БНХАУ-ын талаас мэдээлэл хүссэн үү?
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Хоёр улсын хэлэлцээрийн дагуу тулган баталгаажуулсан дүн нууцын зэрэглэлд хамаардаг.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн