surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Нүүрсчид шатахууны хомсдол үүсгэж байгаа юм биш биз

Нүүрсчид шатахууны хомсдол үүсгэж байгаа юм биш биз

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёртой таарамж муутай байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар “чуулган”-ы индэрээс “зохиомол хомсдол”, “зарим компаниуд” гээд ам алдчихаагүй бололтой. Нүүрсний сонсгол ид өрнөж байгаа эгзэгтэй үед арьсаа хамгаалахын тулд чадах чадахаараа бооё гэдэг уриатай зарим сайд, гишүүдийн толгойд шатахууны зохиомол хомсдол үүсгэх тийм ч хэцүү биш. Хамгийн ноцтой нь шатахуунаар цэцэглэсэн гишүүд сайд нар нүүрсэнд холбогдсон явдал бий гэдгийг нэхэн сануулъя. 

  СОД МОНГОЛЫН Ц.АНАНДБАЗАР   
Өнөөдөр сонсголд нэр нь цоллогдоогүй ч нүүрсний анхны 17 хүний нэгээр тодорсон гишүүн. Энэ хүн хувьдаа “Сод Монгол” гэх асар том, асар дураараа групптэй. Шатахууны үнээр шоглож, төрийн сангийн мөнгөөр тоглож явсан түүх ч бий.  Тодруулбал шатахуун нийлүүлэлтээр  тэргүүлдэг “Алхана трейд” ХХК, “Содмонгол групп” ХХК, “Мэргэван” ХХК, “Эс Эм Жи Ойл энд Газ” ХХК, “Интер стандарт нефть” ХХК-уудыг эзэмшдэг. “Мэргэван” ХХК нь “МИАТ” ТӨХК тэргүүтэй нисэхийн компаниудад онгоцны шатахуун нийлүүлдэг. “Алхана трейд” ХХК нь голдуу “Багануур” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, “Монголросцветмент” ТӨХК тэргүүтэй төрийн өмчит болон хувийн уул уурхайн компаниудад дизель түлш, тос, тослох материал нийлүүлдэг. Хот хөдөөд 100 гаруй салбартай тэрбумтан.  Сонирхуулахад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх нүүрсчдийн зам дагуу “Содмонгол групп” ХХК-ийн таван колонк бий. Хамаарал бүхий тээврийн хэд хэдэн компаниар нэр холбогддог гээд нүүрс, шатахуун хоёроор Тавантолгойд ойрхон нөхөрлөсөн. 


   ТЭСИЙН Б.БАТТӨМӨР    

 УИХ-ын гишүүн Б.Баттөмөр шатахуун импортын магнат буюу “Тэс петролиум” ХХК, “Сэлэнгэ петрол” ХХК, “Ойн бирж” ХХК-уудын Ерөнхий захирал, эцсийн өмчлөгч. Мөн Б.Баттөмөрийн хүү Б.Батбаяр нь шатахуун нийлүүлэлтийн “Ти Эм Ойл” ХХК, шингэрүүлсэн түлшний “Хаан газ” ХХК-уудыг эзэмшиж, удирддаг. Харин охин Б.Бямбадулам нь шатахуун нийлүүлэлтийн “Ти Пи Ойл” ХХК-ийн эзэмшиж, удирддаг. 
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн “Тэс петролиум” ХХК нь л гэхэд хот, хөдөөд 100 гаруй салбар колонктой. Тэр тусмаа Өмнөговь аймагт буюу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн зам дагуу “Тэс петролиум” ХХК-ийн есөн колонк байрладаг. Түүнчлэн хүүгийнх нь компани гаалийн зөвшөөрөлгүй нүүрс тээвэрлэсэн байж болзошгүй талаар өчигдрийн сонсголоор зарласан.

 
   НИК-ийн Н.НАРАНБАТЫН АХ УИХ-ын ГИШҮҮН Н.НАРАНБААТАР    

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат нь шатахуун нийлүүлэлтийн толгой компаниудын нэг “НИК” ХХК-ийг “Петровис-Ойл” ХХК-тай хамтран эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Н.Наранбат нь “НИК” ХХК-ийн эзэн гэсэн үг. Мөн Н.Наранбат нь “Петровис групп” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн асан Отгонбилэгийн Содбилэгтэй 2009 оноос хойш “Тусхайдроликс” ХХК-ийг хамтран эзэмшиж буй. Цаашилбал, Н.Наранбат нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” ТББ-ын ТУЗ-ийн даргаар ажилладаг.
Н.Наранбаатар нь өнөөдөр сонсголд нэр нь цоллогдоогүй ч нүүрсний анхны 17 хүний нэгээр тодорсон гишүүн.


  УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯАГИЙН БЭР Б.АЛТАНТАРИА “ВЕЛЛКОМ” ХХК-ААР ОХУ-ААС ШАТАХУУН ОРУУЛЖ ИРЖ БАЙНА   
  УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн нь 2012-2016 оны наймдугаар сар хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрыг удирдаж, шатахууны импортыг гардан хариуцаж байсан нэгэн. Тэгвэл С.Одонтуяа, Г.Өлзийбүрэн нарын хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр буюу бэр Батбаярын Алтантариа нь 2017 оноос хойш Цэнгэмаагийн Амраа, Паламын Баярцог нартай хамтран шатахуун импортын “Веллком” ХХК-ийг эзэмшиж буй. “Веллком” ХХК нь “Бүх төрлийн шатахуун импортлох тусгай зөвшөөрөл”-тэй, 2017 оноос хойш ОХУ-аас шатахуун, тос, тослох материал импортолж, голдуу уул уурхайн компаниудад нийлүүлдэг. 
Сонирхуулахад Б.Алтантариатай “Веллком” ХХК-ийг хамтран эзэмшигч Цэнгэмаагийн Амраа гэгч нь С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэнг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байх үед орлогч даргаар нь ажиллаж байсан.


Мөн Ц.Амраа нь шатахуун нийлүүлэлтийн толгой компани болох “Петровис групп”-ын эзэн Ж.Оюунгэрэл агсантай 2014 оноос “Бритиш скүүл монголиа” ХХК гэх Монголын хамгийн өндөр төлбөртэй хувийн сургуулийг хамтран эзэмшиж иржээ. Харин гуравдахь хувьцаа эзэмшигч Паламын Баярцог гэгч нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбаттай нүүрс олборлолтын “Өсөх зоос” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК-ийг хамтран эзэмшдэг гээд нүүрсчдийн бүхэл бүтэн арми С.Одонтуяа гишүүний ард Тавантолгойд ажиллаж байна.


   ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН ОХУ-аас ШАТАХУУН ОРУУЛЖ ИРДЭГ   
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү Б.Балдорж нь “Хаус групп” ХХК-ийг эзэмшдэг. “Хаус групп” ХХК нь 2024 оныг дуустал “Бүх төрлийн шатахуун импортлох, шатахууны бөөний худалдаа эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй бөгөөд ОХУ-аас шатахуун оруулж ирдэг. Мөн Б.Балдоржийн “Хаус групп” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын IV багт 35,000м2 буюу 3.5 га талбайд шатахууны агуулахтай ажээ. Дорноговь аймгийн хувьд Өмнөговь аймгаас дутахааргүй олон нүүрсний уурхайтай. Б.Балдорж нь өөрөө ч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт “Айл баян” гэх асар том нүүрсний уурхай ажиллуулдаг. Хамгийн ноцтой нь  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дүү Б.Балдоржийн хамтаар дараах ашигт малтмалын 11 лицензийг эзэмшдэг.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1