ХОЁР ДАХЬ ШАТНЫ СОНСГОЛЫН ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛНЭ
Өнөөдөр /2023.12.20/ ЭТТ ХК-ийн охин компаниудад оруулсан бусад санхүүжилт. Ялангуяа “Тавантолгой түлш”-ийх төсвийн шинжтэй санхүүжилт. Мөн “Загийн усны хоолой”, Тавантолгой дулааны ЦС, кокос эрчим хүчний үйлдвэр, "Шивээ-Овоо", "Багануур"-т холбогдох асуудал зэргийг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл “сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан” гэж бураад байдаг нөхөд оролцоно.
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ӨНЦӨГ НЬ Ж.БАТБАЯСГАЛАНГИЙН АР ХУДАРГААР НАЙМААЛЦСАН НҮҮРС
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудын нүүрсний хулгайн гэх хэргийн авлигын долларууд Тавантолгой Түлш” ХХК-аар дамжин гадагш гарсан байж болзошгүй ноцтой баримтууд бий. Тэгвэл “Тавантолгой Түлш” ХХК-ийн байгуулагдсан цагаас нь л ТУЗ-ийн даргаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ажилласан. Ж.Батбаясгалангаас гадна “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, өдгөө ТУЗ-ийн гишүүн, БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар гэж хүн бий. Энэ хүн бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз. Тэрбээр 2018 онд Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой түлш ХХК-ий гүйцэтгэх захирлаар томилогдож байсан.
Сонирхуулахад “Нүүрсний” гэх хэргийн гол тоглогч болж, авлигын мөнгөөр Казахстанд хороолол бариулсан гэх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багийн нэг гишүүн Х.Нурлат ч “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-д байсан.
ӨНӨӨДӨР ДАРААХ ХҮМҮҮС ГЭРЧЭЭР ОРОЛЦОНО
Ж.Батбаясгалан, ТТТ ХХК, НИТХ
Ц.Даваацэрэн, ТТТ ХХК
М.Ганбаатар, ТТТ ХХК
П.Амарцэцэг, нягтлан
С.Билэгдэмбэрэл, нягтлан
Н.Жавхлан, Зүүн үйлдвэрийн ерөнхий инженер
Т.Тулгабат, Мэргэжилтэн
Г.Гансүх, Гэрээний мэргэжилтэн
Б.Ганхуяг, ЭТТ ХК
Х.Батсайхан, Ажлын хэсэг
Б.Мөнхбаатар, Ажлын хэсэг
М.Батбаяр, Ажлын хэсэг
Т.Золжаргал, Ажлын хэсэг
Б.Батсайхан, Салбарын шуурхай удирдлага
Ж.Амгаланбаяр, Ажлын хэсэг
Б.Баярцэцэг, Ажлын хэсэг
Л.Баярмагнай, төслийн газар
Х.Баярсайхан, “Навсан” ХХК
И.Аюушжав, Эс Энд Э трэйд ХХК
Х.Чинбат, Чи Эм Эм ХХК нар.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ