Шинжээч: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогоолоор "Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай", Засгийн газрын хуралдааны 2018 оны 18 дугаар тэмдэглэлд "Сайжруулсан шахмал тулшний үйлдвэр байгуулах тухай", Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн сайжруулсан шахмал тулш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Тавантолгой Түлш ХХК-ийг үүсгэн байгуулсан байна.
Хувьцаа эзэмшигчид:
Эрдэнэс тавантолгой ХК 51%
Эрчим хучний яам 39%
ТӨБЗГазар 10%
Баруун бүсийн үйлдвэр: Нийт 3 цех, 9 шугамтай 600,000 тн/жил хучин чадалтай Байршил: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо
Төвийн үйлдвэр: Нийт 1 цех, 2 шугамтай 200,000 тн/жил хучин чадалтай Байршил: Улаанбаатар хот, Баянгол дуурэг, Дунд гол, 20 дугаар хороо
Зуун бүсийн үйлдвэр: Нийт 3 цех, 8 шугамтай 600,000 тн/жил хүчин чадалтай Байршил: Төв аймаг, Сэргэлэн сум, 1 дүгээр баг
2023 оны 10 дугаар сарын байдлаар 2700 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Таван толгой тулш ХХК нь 2023 оны гуравдугаар улирлын байдлаарх санхүүгийн тайлангаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, 997.2 тэрбэм төгрөгийн өр төлбөртэй, 583,9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна. Нийт хөрөнгийн 57.6 хувийг үндсэн хөрөнгө, 27.5 хувийг бараа материалын үлдэгдэл эзэлж байгаа бол нийт өр төлбөрийн 96.0 хувийг Эрдэнэс тавантолгой ХК-аас санхүжүүлсэн хөрөнгө оруулалт эзэлж байна.
Эрдэнэс тавантолгой ХК-аас 1,069.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03/03 дугаартай "Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай" зөвлөмж, Тагнуулын еренхий газрын 2019 оны 01/414 албан тоот, ЗГХЭГ-ын 2019 оны Х/278 албан тоотыг үндэслэн 2019, 2020, 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвөгөөнд тусгасан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх тухай тоног төхөөрөмж, түүхий эд зэрэг бараа, ажил, үйлчилгээг нууцын зэрэглэлд хамруулан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан худалдан авсан байна.
Тавантолгой тулш ХХК-ийн худалдан авалттай холбоотой архивын болон санхүүгийн баримт материал бүрэн бус байснаас шинжээч иж бүрэн дүгнэлт гаргах үндэслэл бүрдээгүй тул холбогдох албан тушаалтнаас түүхий эд материал нийлүүлсэн том харилцагчдын жагсаалтыг гаргуулан авсан болно.
Тавантолгой тулш ХХК нь төлөвлөгөөнд тусгагдаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу, харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчил их байгаа нь компани алдагдалтай ажиллахад голлох нөлөөллийг үзүүлсэн гэж үзэхээр байна.
2018 оноос 2022 оныг хүртэл 7 багц, 179 боодол, 2231 кг, 4357,2 метр, 1323 м2, 180 м3, 4 бошиг, 30 хайрцаг, 1630 хос, 29490 ширхэг нийт төгрөгийн 3,195,746,700.71 бараа, салбог, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг шаардах хуудсаар авч хэрэглэсэн боловч данс бүртгэлээс хасалт хийгээгүй тайлант уеийн өртөг, зардал, ашиг, алдагдлыг буруу илэрхийлж байсан байна.
Цех, хэсгийн инженерүүд шаардах хуудсаар засвар үйлчилгээний материалыт авч хэрэглэснийг эд хариуцагчаар данс нээн бүртгэсэн тайланг авч зардалд бүртгээгүй зэргээс үүссэн бодитоор байхгүй эргэлтийн хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгүүд тус тус байна.
Тавантолгой түлш ХХК-ийн архивын нэгжийн хадгалалт, хамгаалалт, бүртгэлжүүлэлт дутуу, зарим баримт материал олдохгүй байгаа нь Захиргааны хэлтсээс бичгээр ирүүлсэн тайлбар, ТУЗ-ийн Дотоод аудитын газрын дарга Т.Чин-эрдэнийн цахимаар ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Тавантолгой тулш ХХК-аас Зерован ХХК-д нийт 8 удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун болон мөнгөөр зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна