Бүгд нүүрсний хулгай, нууц гэрээгээр баригдсан төмөр зам руу өчигдөр анхаарлаа хандуулж байх зуурт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нар тохиролцоонд хүрсний үр дүн гарлаа. Сүүлийн үед Д.Эрдэнэбилэгийг Ерөнхий сайдтай тохиролцоонд хүрч байж болзошгүй талаар яриа дэгдээд байсан. Тэгвэл шүүх дээр нэгэн сонирхолтой шийдвэр гарлаа. Тодруулбал, Д.Эрдэнэбат нарт холбогдох 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг зэрэг Монгол Улсаас оргон зайлсан этгээдүүдийн эзгүйд Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой хэргийг шүүхээр шийдэх боломжгүй гэж үзжээ. Ингэснээр шүүхээс уг хэргийг прокурор, АТГ-т буцаав.
Өөрөөр хэлбэл,барьж явсан махаа чанаж дуусгалгүй хаясантай ижилхэн процесс өрнөсөн гэсэн үг. Сонирхуулахад “Сахал” Д.Эрдэнэбилэг энэ оны нэгдүгээр сард Сингапур улсад 14 хоног эмчлүүлэхийн тулд 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьж шүүхээс хилийн хоригоо цуцлуулсан. Ингээд хил гарсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 11 сарын хугацаанд эргэж орж ирээгүй. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2018 онд Монголоос гарч, эргэж ирээгүй учраас оргон зайлсан этгээдүүдийн жагсаалтад ороод байгаа.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ