УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах чиглэл өгсөн.
Тэгвэл тус хороог УИХ-ын гишүүдээс хэн ахлах нь анхаарал татаж байна. Учир нь “ногоон автобус”-ны худалдан авалт тойрсон асуудлууд болон нийслэлийн нийтийн тээврийн бугшсан олон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Иргэдийн зүгээс ч тэр уг асуудлыг шуурхайлахыг шаардаж байгаа гээд олон нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв.
Энэ ч утгаарааУИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, Хянан шалгах түр хороог хугацаанд байгууж ажиллахыг тодорхой үүрэг болгохдоо Б.Энхбаяр зэрэг өмнөх Хянан шалгах түр хороодод ажилласан туршлагатай гишүүдийг санал болгосон.
Мөн нийтийн тээврийн асуудлаас гадна нийслэлийн газар олголтын асуудлыг хамтатган үзэх ёстой гэсэн нь уг Хянан шалгах түр хорооны хянан шалгах хамрах хүрээг маш өргөн тогтоож өгөхөөр байна.
Ямартай ч УИХ-ын дарга холбогдох байнгын хороонд үүрэг чиглэл өгснөөр ээлжит түр хороо, сонсголын сэдэв тодорхой боллоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо