УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2024.01.18/ намрын чуулганы хугацаанд хэлэлцэн шийдвэрлэсэн төслүүдийнхээ талаар мэдээл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Хууль зүйн сайд Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн байсан. Урьд өмнө гэрийн тэжээвэр амьтдын талаар нарийвчилсан зохицуулалт байгаагүй. Гэрийн тэжээвэр амьтан хүн бүрт хамаатай асуудал болж хувирсан. Эзэнгүй нохой, муур нь эрүүл мэнд талаасаа ч аюулгүй байдал талаасаа ч маш том эрсдлийг дагуулах болсон. Зохицуулалтгүй үлдээх нь маш том аюул. Энийг урьдчилж харж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой гэж үзэн, энэ хуулийг оруулж ирсэн. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтдад хуульд зааснаар заавал вакцин хийлгэнэ,, бүртгэлтэй болно, үржлийнх нь асуудлыг зохицуулах гэхчлэн олон асуудлыг шийдэж байгаа.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал:
-Манай байнгын хороон дээр хэлэлцүүлгийн шатанд гурван төсөл байна. Ургамал хамгааллын тухай хуулийн төсөл, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Газрын тухай хуулийн төслөөр бэлчээр ашиглалтын менементийг сайжруулах, бэлчээр талхлалт, цөлжилтийг иргэдийн оролцоотойгоор бууруулах зохицуулалт орж ирсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөлд байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх харилцаагаа илүү боловсронгуй болгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан.
Орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулаад явж байна. Завсарлагааны хугацаанд хуулийн төслийг сурталчлах, хэлэлцүүлэг зохион байгуулж, боловсрлуулалтыг боловсронгуй болгож, сайжруулах замаар энэ хуулийг УИХ -аар батлуулна. Малчин, мал, бэлчээр гурвын харилцан шүтэлцээ дунд уламжлалт мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, малчдын өөрсдийнх нь үүсгэл санаачлагаар байгуулагдсан байгууллагаар дамжуулж эрх ашгийг нь хамгаалах суурь нөхцлийг бүрдүүлнэ гэлээ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ