УИХ-ын намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо нь 16 удаа хуралдаж, 9 хууль, УИХ-ын 11 тогтоолын төслийг батлуулсан байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд нь яаралтай горимоор орж ирсэн тул цаг наргүй ажиллах шаардлага үүсч байсан гэдгийг тэрбээр тодотголоо.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.ЦОГТБААТАР:
-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд хүнд хэрцгий гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлогыг чангатгахад анхаарч ажиллалаа. Тэр дундаа хүүхдийн эрх зөрчсөн, хүүхдийн амь насанд халдсан, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, бэлгийн дарамт, бэлгийн мөлжлөгөд оруулсан бол 20-25 жилээр хорих, бүх насаар нь хорихоор зүйлчиллээ. Өршөөл мөн үзүүлэхгүй. Авлигын гэмт хэргүүд дээр ч ялын бодлогыг чангатгасан.
Зөрчлийн хуулиуд дээр нэлээн өөрчлөлт орсон. Тухайлбал, энэ хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиуд дээр нэлээд өөрчлөлт оруулсан.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний ээлжинд Зөрчлийн хэргээр хариуцлага хүлээлгэж торгоно. 30 хоногоор баривчлах арга хэмжээ авна.
Нийтэд тустай ажил хийлгэх зэргээр хариуцлага тооцохоор зохицуулалт оруулж өгсөн. Хэрэв хоёр дахиа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хуулиар шийтгүүлэхээр чангалж өгсөн.
Зөрчлийн энэ хуультай холбоотойгоор олон нийтээс тавьж байсан зохицуулалтыг оруулсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, торгуульчихаад торгуулиа төлөхгүй удаан явдаг байсныг зогсоох чиглэлээр тодорхой зохицуулалт тусгасан.
Тухайлбал, торгуулиа хугацаанаасаа өмнө төлбөл торгуулийг нь 50 хувиар хөнгөлнө, хугацаандаа төлбөл торгуулийн хэмжээ хэвэндээ байна. Торгуулиа төлөхгүй хойшлуулж удаашруулбал торгууль нь 50 хувиар нэмэгдэнэ.
Торгуулиа төлөхгүй хойшлуулаад яваад байвал тээврийн хэрэгслийг нь хөдөлгөөнд оролцуулахгүй хязгаарлах заалт оруулж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орууллаа. Юм л бол иргэдийг барьж хорьж, мөрдөн байцааж хэргийг шийддэг байсанд хязгаарлалт тавилаа. Хорих ялгүй гэмт хэргүүд дээр аль болох хойшлуулшгүй арга хэмжээ авахгүй байх шалгуурыг тавилаа. Хорих ялтай дээр газар дээрээ баригдсан, гэрч заасан тохиолдолд, гэхдээ ямар ч тохиолдолд шүүхийн хяналтад оруулж, баривчлах арга хэмжээ авахыг зааж өгсөн. Хэрэгтэн газар дээрээ баригдсан байлаа гэхэд 24 цагийн дотор прокурор хэргийг хянан үзээд, шүүхийн хяналтад оруулна.
Үндэслэлгүйгээр баривчилсан тохиолдолд прокурор, мөрдөн байцаагч өөрөө эргэн хариуцлага хүлээхээр заалт оруулсан.
Иргэдийнхээ эрх ашгийг илүү хамгаалах зорилгоор баривчлах хойшлуулгүй ажиллагааг хязгаарлахаар зааж өгсөн.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэлээн өөрчлөлт орууллаа. Шүүх дээр хэрэг хугацаагүйгээр удааширдаг, хойшилдог байдлыг хязгаарлаж, шүүх процессыг хялабаршуулж хурдан болгоход анхаарч ажилласан. Хариуцагч нарт сөрөг нэхэмжлэл гаргах боломжийг нээлттэй хялбаршуулж өгсөн. Гэрчийн мэдүүлэгт тавигдах шаардлагыг боловсронгуй болгон зохицуулж өгсөн. Давж заалдах шатанд асуудлыг удаашруулахгүйгээр богино хугнь ацаанд явуулах нөхцлийг хангаж өгсөн.
Хүний эрхийг хангаж ажиллахад хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллалаа. УИХ анх удаа Хүний эрхийн өдрөөр тусгай чуулган зохион байгуулж, тодорхой санаачлага гарган тогтоол батлахаар болсон. Энэний дагуу тогтоол батлагдсан. Хүний эрхтэй холбоотой хэд хэдэн асуудалд анхаарах. Тэр дундаа эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал дээр Хүний эрхийн үндэсний комисс дүгнэлт хийж, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх тал дээр ямар бодлого гаргах вэ, хуулийг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг бодлого гаргах. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр 2-ыг оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан.
Хүний эрхийг олон нийтэд таниулах, боловсролын байгууллагуудад сургалтаар нь дамжуулж таниулах ажлыг хийхийг Засгийн газарт даалгасан.
Төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэгийг сайжруулах, сургалт зохион байгуулах, төрийн албаны шалгалт авахдаа хүний эрхийн мэдлэгийн талаарх заалтуудыг оруулж, хүний эрхийн мэдлэгийн тодорхой босго тавьж, түүнийг давсан нь төрийн албанд ордог байх зэрэг заалт оуулж өгсөн.
Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь хүүхдийн эрхийг хангахтай холбоотой сонсгол зохион байгуулж, тодорхой саналуудыг боловсруулж, баталсан гэлээ.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ