АТГ-аас Монгол Улсаас хууль бусаар шилжүүлсэн, Бүгд найрамдах Латви улсын арилжааны банканд хадгалагдаж байгаа 540,307 еврог буцаан авчрахаар болжээ.
Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нь 2010-2013 оны хооронд тус албан тушаалыг хашиж байхдаа "Эрдэнэт үйлдвэр"-тэй Зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан “Трафигура Бехеер Амстердам”, Таурус Металс” компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан Гарланд Маркетинг компани /Garland Marketing LTD/-ийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд эзэмшдэг дансаар дээрх компаниудын нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдээс хахууль авдаг байсан байна. Тодруулбал :
Etona lnvestment Corp компаниас:
2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 50,000 ам.доллар /58,250,000 төгрөг/,
2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 32,000 ам.доллар /37,248,000 төгрөг/,
2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 64,000 ам.доллар /74,609,280 төгрөг/,
Grinder Trade investment LTD гэх компаниас:
2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 51,475 ам.доллар /67,822,945.25 төгрөг/,
2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 36,975 ам.доллар /48,534,494.25 төгрөг/,
2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 109,975 ам.доллар /145,645,391.25 төгрөг/,
2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 104,975 ам.доллар /138,688,711 төгрөг/,
Noble Phonenix Limited гэх компаниас:
2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 54,975 ам.доллар /91,007,814 төгрөг/,
2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 79,975 ам.доллар /135,609,608.75 төгрөг /,
2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 49,975 ам.доллар /91,027,463.5 төгрөг/,
2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 43,807 ам.доллар /79,896,082.74 төгрөг/, нийт 678,132 ам.доллар /968,339,850.74 төгрөг/-ийн хахууль авсан.
Мөн Г.Амарбат нь Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан Гарланд Маркетинг компанийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд эзэмшдэг дансанд орсон 678,132 ам.доллорыг хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 2014 оны хоёрдугаар сарын 09-ны өдрөөс эхлэн эзэмшин, мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2014 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд харилцах данс нээсэн байна.
Улмаар Гарланд Маркетинг компанийн тус банканд эзэмшдэг данснаас:
2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 672,092 ам.доллар /1,226,453,644.36 төгрөг/,
2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 300 ам.доллар /711,648 төгрөг/, нийт 672,392 ам.доллар /1,227,165,292.36 төгрөг/-ийг шилжүүлэн байршуулж нуусан байжээ.
Мөн 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр дээрх Бүгд Найрамдах Латви улсын Ритуму банканд эзэмшдэг өөрийн хувийн дансанд байсан 671,440 ам.долларыг 540,307,98 евро /1,603,644,890.79 төгрөг/-оор солиулан хэлбэр хэмжээг өөрчилсөн, тус дансанд 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр хүртэл 570,307,98 евро буюу 1,7 тэрбум төгрөгийн эзэмшиж, нуун далдлан мөнгө угаасан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон байна. Тиймээс тус мөнгөн хөрөнгийг АТГ-аас буцаан авчрахаар ажиллаж байгаа аж.
Сонирхуулахад уг хэргийг шүүх хурал өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч Г.Амарбатад 1.7 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг угаасан гэм буруутай гэж шүүх дүгнээд хахууль авсан үйлдэлд нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хоёр жил хорих, мөнгө угаасан хэрэгт нь зорчих эрхийг нэг жил хасах ял оноосон. Гэвч давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод байгаа юм.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна