УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын төсөв, санхүүгийн салбарт өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд нүүрлэсэн алдаа дутагдлыг засах үүднээс төсвийн шинэчлэлийн хүрээнд 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан болохыг хэллээ.
Тэрбээр цааш ярихдаа "Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс төсвийн шинэчлэлийн хүрээнд баталсан томоохон хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Үүнийг төсвийн шинэ цаглавар үйлчилж байна гэж хэлж болно. Тухайлбал, Төсвийн хүрээний мэдэгдлийг гуравдугаар сарын 15-нд Засгийн газраас өргөн мэдүүлэхэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төслийг үзэж нягтлаад, Монгол Улсын хөгжлийн бодлого болон урт хугацааны төсөв санхүүгийн тогтвортой байдалтай нийцэж байгаа эсэх дээр дүн шинжилгээ хийх юм. Энэ талаараа гуравдугаар сарын 30-нд хэвлэлд мэдээлэл хийх болно. Төсвийн шинэ цаглаврын хүрээнд гуравдугаар сарын 15-наас эхлээд, цаашдаа төсвийн төслийн боловсруулалт, төлөвлөлтийн бүхий л мэдээллийг ил тод байхаар хуульчилсан. Төсвийн захирагчид төсөвтэй холбоотой бүх мэдээллээ олон нийтэд ил тод тавьж мэдээлэх үүрэгтэй бөгөөд үүнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хяналт тавина гэдгийг байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.
Мөн Монгол Улсын төсвийн төслийг есдүгээр сарын 1-д УИХ-д өргөн мэдүүлэхийн зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын байгууллагад давхар хүргүүлнэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллагад есдүгээр сарын 1-нээс 20, 25 хүртэлх хугацаанд төсвийн төсөлтэй танилцах эрхийг нээж өгсөн. Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаар хийсэн дүн шинжилгээ, мэргэжлийн тооцоо судалгаа, зөвлөмж дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад есдүгээр сарын 20-нд танилцуулах юм. Харин төрийн аудитын байгууллага есдүгээр сарын 25-нд буюу үүнээс тав хоногийн дараа төсвийн төслийн талаарх аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан мэдээлэх аж.
Энэ нь төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, төсвийн хяналт хариуцлагыг сайжруулах, цаашдаа төсөв тойрсон аливаа зөрчил, алдаа дутагдал гарахгүй байх үүднээс эдгээр байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж, хэвлэл мэдээлэлд нээлттэй, олон нийтэд ил тод ажиллах зохицуулалтыг тусгалаа. Хэрэв мэдээлэл өгөх өдөр нь амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөр нь шилжүүлэх бөгөөд олон нийтэд мэдээлэл хүргэсний дараа УИХ-д ажлынхаа тайлан дүгнэлт, зөвлөмжөө хүргүүлэх зохицуулалттай. Ингээд УИХ аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэж эхэлнэ гэж байнгын хорооны дарга онцлов.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн