surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Даргатай ч даргагүй, дарамттай ХОТ

Даргатай ч даргагүй, дарамттай ХОТ

Нийслэлд хүн амьдрахад улам бэрх болсоор... Хотын даргаар Х.Нямбаатар томилогдоод даруй гурван сар өнгөрч байгаа ч нийслэл учраа олоогүй хэвээр байна. Шинээр ирсэн автобуснууд богино маршрутаар хотыг хэрж байгаа ч хүртээмж нь эрс бага байгаа сацуу иргэд автобусны буудал дээр багадаа 30 минут хүлээж байна.  Нэмээд хачирлавал автомашинууд шүргэлцэх мөргөлдөх нь олширч байхад явганаас бэртэх иргэдийн тоо буурдаггүй. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр өнгөрсөн 2023 онд нийт 8548 хүн бэртэж, гэмтэн эмнэлэгт хандсан байна. Харин 2024 онд нэгдүгээр сарын 1-22-ныг дуустал нийт халтиргаа гулгааны улмаас бэртэж гэмтсэн хүний тоо 2015 хүрсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Хамгийн ойрын жишээг дурдвал : Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Хөгжим, бүжгийн коллежийн урд талын замд өчигдөр /2024.01.24/ 12:40 цагийн үед Приус-20 маркийн автомашин осол гаргаж, гарцаар гарч байсан хүмүүс гэмтжээ. Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад 22 настай, эрэгтэй “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөж, ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. 

Энэ мэт өдөр бүр бэртэж гэмтэх иргэдийн тоо олширч, нийслэлчүүд давсаа цацахыг уриалан бухимдаж байхад томилогдсон хотын дарга нь долоо хоног бүр хууль батлаад түүгээрээ иргэдээ туйлдтал дарангуйлах шахуу юм болж байна.  Уг нь түрдээ хууль биш хүнээ боддог шийддэг шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатараас хүлээж байгаа юм. Харамсалтай нь давсаа ч хангалттай цацдаггүй хотын даргад хууль батлуулж, батлуулсан хуулийнхаа заалтын дагуу торгуулиар мөнгө саах нь нэн чухал бололтой. Өөрөөр хэлбэл Нийслэлчүүдийн хөдөлгөөн их байх тусам хуулиар чангатгах биш хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх нь чухал юм. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1