Монголын сэтгүүл зүйн нэгэн сонирхолтой өнгө төрх болж буй Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод 55 хонож байна. Тэрбээр 2017 онд Зариг.мн гэх сайтыг нээж, Монголын сэтгүүл зүйд хүч түрэн орж ирсэн.
Их Монгол дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн Н.Өнөрцэцэг нь 2023 оны 12 дугаар сард Батлан хамгаалахын нэгэн салбар ангид гарсан хэрэг дээр хатуу байр суурь илэрхийлж байсан. Тодруулбал тус оны 11 дүгээр сард Зэвсэгт хүчний 342 дугаар ангид эгэл жирийн нэгэн хугацаат цэргийн албан хаагч унтаад эргэж сэрээгүй харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнчлэн эл хэргийн дуулиан тасралтгүй 20 гаруй хоног үргэлжилж, МУ-ын Засгийн газар, УИХ, ҮАБЗ-ийн хэмжээнд яригдаж байв.
Харамсалтай нь 2023 оны 12 дугаар сарын гуравны өдөр Н.Өнөрцэцэгийг цагдан хорих ажиллагаа болж уг хэрэг мартагдахын эхлэл болов. Өөрөөр хэлбэл Н.Өнөрцэцэгийг хорьж, Батлан хамгаалахын нэгэн ноцтой алдааг нуун дарагдуулахаар нүүрс, шатахуун, цахилгаан зэрэг дуулианыг ар араас нь нарийн зохион байгуулалттайгаар дэглэсэн. Мөн Н.Өнөрцэцэгийг “найман ишигний”гэх хэргээр анх шалгаж эхлээд байсан бол хууль хүчний байгууллагуудын ойлгомжгүй байдлууд цуврал кино шиг хөвөрч долоо хоногийн дотор нэг хүнийг дөрвөн хэргээр шалгаж болдог байж боломжгүй процессийг бид нүдээрээ харжээ. Өөрөөр хэлбэл түүнд холбогдох хэргийг мөрдөн байцаахаас хорих хүртэлх процесс алдаатай болж өрнөсөн байж болзошгүй. Тухайлбал өдөр тутам түүнд холбогдох нэг хэрэг сөхөн гаргаж ирж байсан төдийгүй гэрлийн хурдаар цагдан хорих шийдвэр нь гарсан байдаг.
Түүнийг хоригдсоноос гурав хоногийн дараа “Монгол улсын Төрийн ордонд Хууль зүйн сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг нүүрсний нээлттэй сонсгол”-ыг эхлүүлсэн. Монголын томоохон нүүрсчид Н.Өнөрцэцэгээр шоу хийж, нүүрсний сонсголыг замхруулж байна гэх хардлага байсан нь нууц биш. Тэгвэл түүнийг цагдан хоригдсоноос зургаа хоногийн дараа Н.Өнөрцэцэгийн хамаарал бүхий компани нүүрс тээвэрлэж байсан гэх дуулиан дэгдэж, олон нийтийн анхаарлыг буруу зүгт эргүүлсэн. Түүгээр зогсохгүй хоёрдугаар ээлжийн сонсголын үеэр Хууль зүйн сайд Б.Энхбаяр Н.Өнөрцэцэгийн хамаарал бүхий компанийг нэр бүхий улс төрчтэй хамаатуулан зарласан. Гэвч тэрбээр уг компани улсын эдийн засагт ямар хохирол учруулсныг батлах баримт дэлгээгүй.
Ташрамд дурдахад нүүрс тээвэрлэх нь хууль бус зүйл биш юм. Гагцхүү хэний компани ямар давуу эрх эдэлж, улсыг хэр хэмжээнд хохироосныг “нүүрсний хулгай” гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл Н.Өнөрцэцэгийг цагдан хориод зогсохгүй түүнтэй холбоотой нэр дурдагдсан бүхнийг гэмт хэрэг болгож харж байсан, харж байгаа үл үзэгдэх хүч бий. Энэ нь өнөөдрийг хүртэл ямар хэргээр цагдан хорьж байгаа нь тодорхойгүй байгаа явдлаар батлагдаж байна.
Мөн Сэтгүүлч сайт, телевизээс өөрөөр бизнес эрхлэх боломжгүй субьект гэж хэн ч заагаагүй. Тийм хууль дүрэм гэж байхгүй. Тухайлбал сэтгүүлч Лондон хотын Бүүтс эмийн сангаас витамин оруулж ирэн худалдаж болохгүй гэсэн хууль дүрэм байхгүй. Хатуу хэлэхэд социалист орны хуулиар бол хориотой асуудал байж болно.
Түүнчлэн Н.Өнөрцэцэгийг шүүхэд нөлөөлсөн гэж үзэхэд дэндүү хилс байгаа юм. Учир нь өнөөдрийг хүртэл ямар шүүгч, Н.Өнөрцэцэгийн нөлөөлөлд өртөж, хэргээ буруу шийдвэрлэв. Тэр хүн мөн адил цагдан хоригдож, шалгагдаж байгаа юу гэвэл эргэлзээтэй. Тэгвэл сэтгүүлчийн үгээр шүүх процессийн алдаа гаргасан шүүгчид ямар хариуцлага ногдуулах вэ? Хэт нэг талыг барьж, цагдан хорих, мөрдөн байцаах ажиллагаа өрнүүлж байна гэх хардлага хэдэн сарыг хүртэл үргэлжлэх вэ?
Энэ мэт олон олон процессийн алдаатай шийдвэр гаргаж, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг үл хүндэтгэсэн нөхцөл байдал ирэх жилүүдэд олшрох вий гэсэн эмзэглэлээр энэ удаагийн бичвэрээ жаргааж байна.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна