Намууд урьдчилсан дэсээ гаргаад прогнозоо хэрэгжүүлж эхэлсэн. Хоёр намаас хэн хэн аль тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байгаа ч намууд урьдчилсан дэсээ гаргаж, нэр дэвшигчид тойргоо усалж байна. Томсгосон тойрогт хэн нь том байх вэ гэдгээ үзэх сонгуулийн эргэн тойронд тунчиг сонирхолтой хүмүүс нэр дэвшихээр горилж цаашлаад тойргууддаа ажиллаж байгаа сурагтай. Тэдний нэг ТЕГ-ын дарга асан Б.Хурц 2024 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тойрогт нэр дэвшиж болзошгүй байна. Мэдээж Ардчилсан улсад сонгох, сонгогдох эрх хүн бүхэнд нээлттэй.
Хошууч генерал Б.Хурц нь Улаанбаатар хотын унаган хүү. 1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум, 1992 онд Удирдлагын хөгжлийн институт, 1999 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистик ба информатикийн дээд сургууль, 2000 онд ОХУ-ын Сөрөх тагнуулын академид тус тус суралцан төгссөн.
1992-2000 онд “Торгоны зам” ХХК-д менежер, Москва дахь төлөөлөгч, 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, 2002-2003 онд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд 1 дүгээр нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайдын яаманд 1 дүгээр нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газарт хэлтэс, газрын орлогч, газрын дарга, 2006-2009 онд “МИАТ” хувьцаат компанийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, 2009-2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, 2011-2014 онд Авлигатай тэмцэх газрын дэд дарга, 2014-2017 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар зарлигаар хошууч генерал цолоор шагнуулсан.
Тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын хүн гэдгээрээ улс төрийн ертөнцөд танигдсан билээ. Тэгвэл ирэх сонгуульд Ардчилсан намаас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байна. Гэхдээ Б.Хурц томсгосон тойрогт том байж чадах уу?
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ