Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг ярьж хэлэлцсэн юм шиг алх цохин баталсан намрын чуулган дуусаж, эрээн зангиатай ах нар баяртайгаар гэртээ харьсан. Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж 180 асуудал, Дэд, түр хороо найман удаа, Бие даасан хууль 18, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталлаа. Тэд бахардах шахуу ажиллажээ. Харин иргэндээ ээлтэй хууль, хэрэгтэй шийдвэр гарсан нь эргэлзээтэй.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН УЖИГ БУЮУ ЭЦЭГ ХУУЛЬД ГАР ДҮРЭХ ОРОЛДЛОГО
Засгийн газрын давхар дээлтэй сайд нараа нэмж, эрх ямбаа зузаатгахаар хэдхэн хоногт УИХ-ыг хуралдуулсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саарал ордныхоо баатар нь болж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлтэй сайд нараа олон болгох, Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог хэлбэрт орох гэсэн гурван оролдлого хийхийг хүссэн. Резинээс ялгаагүй сунадаг гартай, хэзээ мөдгүй хагарч мэдэх тархитай МАН-ын шинэ залуус эцэг хуульдаа гар дүрэв
ҮЛЭЭСЭН ШҮГЭЛДЭЭ ӨӨРӨӨ ЦОЧСОН ЗАСГИЙН ГАЗАР
Нүүрсний хулгайн асуудлыг дэлгэж шүгэл үлээсэн нь намрын удаах онцлох болов. 16 хоног тасралтгүй тэмцсэн иргэддээ нээлттэй сонсгол хийх урхи тавьж, төв талбайн баруун хаалган дээр хоёр цаг бужигнуулаад албадан ачсан нь Засгийн газар үлээсэн шүгэлдээ өөрсдөө цочсоных. Түүнчлэн иргэдийн бухимдлыг тайлах гэж 17хүний нэрсийг зарласан нь галд тос нэмсэн явдал болсон.
НАМРЫН ЧУУЛГАНЫ ҮДЭЛТ БУЮУ Н.УЧРАЛ САЙДЫН ЧИЧРЭЛТ
Н.Учрал сайдын хоёрхон өдрийн өмнө өргөн бариад өчигдөр батлуулсан дуулиант хууль намрын чуулганыг ёс төртэй хаав. Хаалгаар нь биш хаяагаар шургаж орсон Н.Учрал сайдын хуулийг олон нийт, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага эсэргүүцсэн ч дийлсэнгүй. Түүнчлэн Засгийнхаа нэрийг барьж сайн эрийн дүрд даналзсанд намын цөөхөн хэд нь эгдүүцэж л харагдсан. Хүний эрхийн асуудлыг тун сүржин хөндсөн хуультай оронд хамжааргатай амьдрах эрхтэй боллоо.
У.Энхбаяр
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо