surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Л.Оюун-Эрдэнэ хэмээх улс төр - 1

Л.Оюун-Эрдэнэ хэмээх улс төр - 1

Шувуу шүүрч, авлигал шүүрдсэн Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын хийсэн ажлыг дүгнэж, хийх ажлыг нь зураглах цаг ойртсоор.  Монголын улс төрд ийм их хэргийг дэлгэн гаргаж ирсэн ерөнхий сайд лав байхгүй. Гэвч тэдгээр хэргүүд үр дүнд хүрч, баталгаа нотолгоо олдсон уу гэвэл эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл төв талбайн жагсаалаас төрийн хар хүн болтлоо тэмцсэн Л.Оюун-Эрдэнэ тэмцэхээс өөр ажил хийсэн нь лав цөөхөн. 
ТЭМЦЭГЧ ГЭХ СТИЛЛ САЙД 
  Хөхөө өвлийн хүйтэнд хөдсөн дээл, үнэгэн малгайтай таван улстөрч “Монголын улс төрд шударга ёс тогтооно” хэмээн Төв талбайд гэр барьж, “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал” гэгчийг зохион байгуулж байлаа. Одоогоос зургаан жилийн өмнө Монголд М.Энхболд тэргүүтэй МАНАН гэх айхтар том бүлэглэл төрд эзэн суусан, түүнээс  болж Монгол Улс хөгжихгүй, хууль хяналтынхан тэр чигтээ  МАНАН-гийн гар хөл болчихсон хэмээн тэмцэж зогссон.

No photo description available.
Эцэстээ тэд ялж, М.Энхболд явсанаар МАНАН арилсан. Гэхдээ шинэ МАНАН татсан. Монголын улс төрд М.Энхболд гэх гал бөхөж, У.Хүрэлсүх хэмээх гал дүрэлзэж байх үеэс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалыг халаасалчхаад цаг хугацааг хүлээж байжээ.  Ингээд  цаг нь ирмэгц У.Хүрэлсүх хариуцлагаа хүлээж байна гэх супер шоугаа өрнүүлж, Ерөнхийлөгчийн эрхээ халаасалснаар  2021 онд Монгол улсын Ерөнхий сайдын сэнтийд  Л.Оюун-Эрдэнэ заларсан. 
ҮЛЭЭСЭН ШҮГЭЛДЭЭ ӨӨРСДӨӨ БҮДЭРСЭН ГУРВАН ЖИЛ
2021 онд Ерөнхий сайдын ажлаа одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүлээн авсан Л.Оюун-Эрдэний Засгийн газрын баг бүрэлдэхүүн өнгөрсөн жилүүдэд БЗС, ХААДС, Үнэ тогтворжуулах сан гэх мэт Засгийн газрын 20 гаруй сангаа тоносон хэрэгт, нүүрсний хулгай, хөгжлийн банкны хэрэгт хүртэл нэр холбогдсон.  Тэд “5 Ш” гэх ажиллагаа өрнүүлж, эцсийн бүлэгтээ өөрөө өөрсдийгөө илчилчих гээд айдастай гурван жилийн нүүрийг үзэж байна. Жишээлбэл  жендерийн тэнцвэр хадгалсан гэж шагшигдаад Засгийн газрын бүрэлдэхүүнээс 14 хүн нүүрсний хэрэгт их бага хэмжээгээр нэр холбогдож, манай сайт болоод бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд баримттайгаар мэдээлсэн. Гэтэл нүүрсний хулгайгаар нохой шуугиулж байсан Засгийн газар хэрэг бишидмэгц хууль зөрчин БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ томилж, ЭТТ ХК-ий мэдээлэлд хаалт тавьсан. Энэ бол нүүрсний хулгай удаашрах, гол тоглогчдыг нуун далдлахад томоохон түлхэц өгсөн шийдвэр байв.  Холбогдох материалуудтай дараах линкээр орж танилцана уу https://surag.mn/c/13 
ЭРХ БАРИГЧДЫН ХУУДУУТАЙ ҮНЭН
БНСУ-аас 30 жилийн өмнө үйлдвэрлэж байсан автобус оруулж ирсэн. Илүү ноцтой нь касситны оролттой хуучин автобусныхаа өнгийг будаж, арлын дугаарыг нь сольж байгаад ард түмэнд баригдсан. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазар, Хотын сайд Ж.Сүхбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг сэлгэн томилох байдлаар намынхнаа хариуцлагаас гурван зугтаалгасан гавъяатай.  Энэ мэт томилгооноос гадна Үндсэн хуульд хоёр ч удаа гарч хүрч, эрх мэдэлд хүрэх бүх боломжийг ашигласан. . Хэдэн жилийн өмнө ард түмний өмнө амлаж байсан ажлуудаа буюу мөрийн хөтөлбөрөө өдгөө 30 хүрэхгүй хувьтай гүйцэтгэсэн гэх зэмлэлийг Л.Оюун-Эрдэнэ ба түүний Засгийн газар хүртэх ёстой. Ард түмэн хийсэн ажлынх нь үр дүнгээр дүгнэж хардаг байх хэрэгтэй. 
СОНГУУЛЬД БЭЛДЭЖ, ШОУГАА ӨРЖ БУЙ ОЮУК
Өнгөрсөн хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар болсон. Ингэхдээ намын жагсаалтыг нээлттэй байдлаар явуулах тохироонд хүрч, хаврын чуулганаа завсарлуулсан удаатай. Мэдээж намын жагсаалтад багтах гишүүдийн нэрсийг аль болох олны анхаарлыг татах, шинэ улстөрчдийг багтаан гаргаж, хэн овосгоотой ажиллаж, ард түмэнд таалагдах хүмүүсийг нэр дэвшүүлнэ тэр нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахад дөхөм болно гэсэн зураглалыг улс төрийн ертөнцөд Л.Оюун-Эрдэнэ нэвтрүүлсэн. Үндсэн хуульд хуруу дүрж, нүүрсний, хөгжлийн банкны гэх томоохон хулгайгаар нохой шуугиулж байж энэ шинэчлэлийг авчирсан.  Уг шинэчлэл явагдсанаас төд удалгүй У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнээ түлхэж, намын генсек Д.Амарбаясгаланд боломж олгохыг завдсан гэдэг. Гэвч энэ үйлдэл хэдийн хожимдсон байлаа. Ерөнхийлөгчөөс  дутуугүй зангарагтай улс төрч болчихоод Л.Оюун-Эрдэний хорхойтой араанд намын генсек нь өртчихсөн суугаа ийм эгзэгтэй үед сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувьд Л.Оюун-Эрдэнэ дэсэлгээ хийж байна. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэний хүслээр сонгуулийн бэлтгэл ажил өрнөж байна гэсэн үг.  Ямартай ч ойрын хугацаанд тэтгэвэр цалинг нэмж, халамжийн бодлогоо зузаатгах төлөвлөгөөтэй байгаа. Залгуулаад нүүрсчдээс  нэр бүхий найман хүнийг нэмж хорих талаар ойрын эх сурвалж мэдээллээ.  Мэдээж Д. Эрдэнэбилэг Л.Оюун-Эрдэний 2024 оны улс төрийн гол бай байх болно. Ингэхдээ Д. Эрдэнэбилэгийн хэргээр дамжуулан Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж гэх мэт хүмүүсээр улс төр хийх болно. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1