Улсын мөнгөөр халаасаа зузаатгаж, засрашгүй зангарагаар туйлж байсныг Б.Ганхуягаас хураах 9.7 тэрбум, Т.Аюурсайханаас хураах 1.8 тэрбум бидэнд хэлээд өгсөн. Өнөөдөр улс төрчдийн зүүдэнд нүүрс буг болон амилснаар хөл толгойгоо олохгүй сандарч байна. Өөрөөр хэлбэл Б.Ганхуяг,Т.Аюурсайхан нарын араас З.Энхболд, Б.Энх-Амгалан, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ц.Анандбазар,Х.Болорчулуун нар нүүрсний хэргээр ачигдах гишүүдийн цувааг түүчээлж байна. Түүнчлэн “Цагаан хад”-ны нууц бүлэглэлийг хууль хүчний байгууллага онилоод буйг албаны эх сурвалж мэдээллээ. Сонгуулиас урьтаж ачигдахгүй ч улс төрөөс арчигдаж болзошгүй гэсэн үг.
Тэгвэл дээрх нүүрстэй холбоотой улс төрчдөөс гадна хэд хэдэн хүн ачигдах,арчигдах болзлоо хангаад байна.
АВТОБУС БУДИЛУУЛСАН Ж.СҮХБААТАР
АТГ-т ногоон автобусны хэрэгт нэр бүхий 141 хүнийг гэрчээр дуудсан. Эцэст нь улс даяар савлуулсан хулхи ногооны хэрэгт одоогийн УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын арми болох 27 хүний баримтыг шүүхэд шилжүүлээд байна. Өөрөөр хэлбэл хулхи ногооны хэргээс болж ажлаа хүлээлгэн өгсөн Ж.Сүхбаатар хуулиас бултах оролдлого хийжээ.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ТАХИХ ТУГ НЬ БОЛСОН Ц.БААТАРБИЛЭГ
Улс төрийн замнал нь үргэлж дардан байсан Ц.Баатарбилэгийн НВЦ компаниас авсан авлигын хэрэг тогтоогдож ялын тогтоол уншуулаад жил тойрч байна. Одоогоор түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусмагц ачигдах биз. Сонирхуулахад Ц.Баатарбилэгээс гадна парламентийн нэр бүхий хэд хэдэн гишүүд, Засгийн газрын сайд нар хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон. Эцсийн мөчид Ц.Баатарбилэгээ жийж, хүзүү сээрээ холбоод хэргээс мултарсан байдаг.
ТЭД АЙХ, ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ БОЛЖЭЭ
Тэд гэдэг нь эхэнд нэр дурдагдсан Ц.Анандбазар, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Х.Болорчулуун нар юм. Сонгуулиас урьтаж улс төрөөс арчигдаж болзошгүй байгаа атлаа ирэх сонгуульд нэр дэвшихээр иргэдтэй уулзан, найр тавьж явна. Тухайлбал Ц.Анандбазар тойргийн иргэдтэйгээ уулзаж яваа бол А.Адъяасүрэн Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн тойргоор хөх туг намируулан сурталчилгаа эхлүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаа намын нөхдөөс жагсаалт нэхэж яваа талаар ойрын эх сурвалж мэдээлж байна. Мөн ХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод,Сүхбаатар, Хэнтий аймгийн тойрогт нэр дэвшихээр сонгуульт ажлаа эхлүүлээд зогсохгүй Засгийн манлай Л.Оюун-Эрдэнэд алга хавсран мөргөсөн шигээ ажиллаж байна. Энэ мэтчилэн тэд айж, ичихгүйгээр ирэх сонгуулийг горилсоор...
Сонирхуулахад “Цагаан хад”-ны нууц эздээр Ш.Адьшаа, А.Адьяасүрэн нарын хамаарал бүхий эрхмүүд дунд МАН-аас Өмнөговь аймгийн тойргийг горилж Аудитын газрын дарга асан Д.Занданбат багтаж байна. Өөрөөр хэлбэл нүүрсээр гишүүн болох санхүүжилтээ босгосон бололтой.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна