surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ТАНИЛ АРГА : Цалин , тэтгэвэр нэмж, хувьцаа тараах зэргээр сонгуулийн ажил эхэлнэ

ТАНИЛ АРГА :  Цалин , тэтгэвэр нэмж, хувьцаа тараах зэргээр сонгуулийн ажил эхэлнэ

Хүнд суртал, ёс зүй, эрх мэдлийн зөрчилтэй төрийн албан хаагчдаа тойглож, сонгуулийн шоугаа эхлүүлнэ
2024 оны УИХ-ын сонгууль болоход 3 сар 29 хоног үлдлээ. Ирж буй гуравдугаар сард нэр дэвшигчдийн нэр эцэслэгдсэнээр намууд сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлнэ. Тиймээс л эрх баригч МАН дөрөвдүгээр сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, төрийн үйлчилгээний ажилчдын цалинг 20 хувиар нэмнэ. Нийт 220 мянган төрийн албан хаагчийн цалин нэмэгдэж, улсын төсвөөс 532 тэрбум төгрөг зарцуулна.
Танил механизм буюу сонгуулийн идэвхитэй бүлэг болох тэтгэврийн хөгшчүүлээ харж үзнэ. 
Тэтгэврийн хэмжээ их бага байхаас үл шалтгаалж,  100 мянган төгрөгөөр нэмэх саналыг УИХ-аас гаргасан. Сонгуулийн жил тул бүгд дуу нэгтэй дэмжсэн.  Онцлог нь албан тушаал хашиж явсан ахмад настны тэтгэвэр 600 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1.5 сая болсон бол хар бор ажил хийж явсан ахмадуудын тэтгэвэр 4000-30,000 төгрөгөөр нэмэгдэж, 530 мянгаас 580 мянга болсон. Тиймээс  “МАН ахмадуудаа ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргалаа” гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж байсан учир эрх баригчид сонгуулиас өмнө тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулж 308.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авч зарцуулна. Нийтдээ 516.8 мянган иргэн хамрагдах юм.
Дөрвөн жилд нэг удаа яригддаг 1072 хувьцаа
Сар шинийн өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2022 оны ногдол ашиг болгон 1072 ширхэг хувьцаанд 104 мянган төгрөг олгосон. Монгол Улсын 3.4 сая иргэнд иргэнд ногдол ашиг хуваарилахад нийт дүнгээрээ 351 тэрбум төгрөг зарцуулагдсан. Иймээс ирэх дөрөвдүгээр сард олгогдох ногдол ашигт 700 гаруй тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа.

Сонгуулийн дараа инфляци одоогийнхоос 3 дахин өсөх эрсдэл үүснэ

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр энэ онд нэр бүхий 35 хувьцаат компани нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилахаар болсон. Мөн тус хорооноос гаргасан шийдвэрээр дээрх 35 хувьцаат компани ногдол ашгаа ирэх дөрөвдүгээр сарын 30-нд багтаан олгох үүрэг хүлээгээд байна. Эдгээр мөнгөн дүнг багцалбал нийт 2 их наяд төгрөг болно.
Улсын эдийн засаг сонгуулийн дараа уналтад орж, инфляци одоогийнхоос 3 дахин өсөх эрсдэл үүсээд буйг Үндэсний стастикийн хорооноос мэдээллээд байгаа билээ. Тодруулбал энэ оны нэгдүгээр сард инфляц улсын хэмжээнд 7.6 хувьтай гарсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад инфляц 4.7 нэгжээр буурсан үзүүлэлттэй ч энэхүү үзүүлэлт удаан хадгалагдаж чадахгүйг сануулж байгаа юм. Учир нь, гурван жил орчмын хугацаанд инфляц хоёр оронтой тоотой явж байгаад энэ оны эхээр буурч нэг оронтой тоо руу шилжсэн нь түр зуурын үзэгдэл гэж тайлбарлаж буйг анхаарч харах нь зүйтэй биз ээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1