surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ

Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ

Өнгөрсөн долдугаар сард Ирландын алдарт дуучин Шинейд О’Коннор гэртээ нас барсан байдалтайгаар олдсон билээ. Саяхныг хүртэл Шинейдийн үхлийн шалтгаан тодорхойгүй байсан ч шүтэн бишрэгчид түүнийг нас барсан хүүгийнхээ араас гашуудан амиа хорлосон гэж таамаглаж байсан юм. Харин уг таамаг нь худал болохыг Лондон хотын шүүх шинжилгээний газраас албан ёсоор мэдээлэв. Тухайлбал шүүх шинжилгээний хариугаар Шинейд О’Коннор 56 насандаа байгалийн жамаар нас барсан нь тогтоогджээ.


Шинейдэд хүүгийнх нь үхэл үнэхээр хүнд туссан. Тэрээр дурсамж номдоо “Би дөрвөн хүүхэдтэй. Тэд минь ер бусын ухаалаг, хайраар дүүрэн, энэрэнгүй хүүхдүүд. Тэднээрээ бахархаад ханашгүй” гэж бичсэн бөгөөд үргэлжлүүлэн “Миний хүү Шейн надтай хамгийн адилхан” гэж онцолсон байдаг. Харамсалтай нь түүний 17 настай хүү Шейн 2022 оны 1 сард буюу ээжийнхээ үхлээс жил хагасын өмнө амиа хорлосон юм. Уг харамсалтай үйл явдлын дараа тэрээр твиттертээ “ Миний хүү бид хоёр нэг сүнсний хоёр тал байсан. Тэр бол намайг нөхцөлгүйгээр хайрлаж чадах цорын ганц хүн. Тэр бол миний хайр, гэрэл гэгээ. Түүнгүйгээр би энэ ертөнцөд төөрч байна.” гэж бичжээ.


Тэрээр хүүгээ нас барснаас хойш хоёр ч удаа амиа хорлох үйлдэл хийсэн. Үүнийхээ талаар тэр твиттертээ “Би хүүгээ дагахаар шийдсэн. Түүнгүйгээр миний амьдрал ямар ч утгагүй. Би зөвхөн түүний төлөө л амьд үлдсэн, одоо харин тэр алга боллоо” гэж бичжээ. Уг үйл явдлын дараа цагдаа нар түүнийг аварч чадсан бөгөөд Шинейд шүтэн бишрэгчдэдээ хандан “Намайг уучлаарай. Би тэгж хэлэх ёсгүй байсан. Би одоо цагдаа нартай хамт эмнэлэг рүү явж байна. Та нарыг сандраасандаа харамсаж байна" гэж мэдэгдсэн юм.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1