Засгийн газрын ээлжит сонсгол Нийслэл дэхь газрын наймаагаар дэлбээгээ дэлгэж, бетонон ширэнгэтэй эрхмүүдийг дэлбэлэхээр зэхэж байна. Нөгөө талдаа эрх баригчид тугаа тахиж, сонгуулийн субботник хийх биз. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй, Х.Нямбаатар даргатай МАН-ын залуус сонгуулиас урьтаж хорхойтой шүднүүдээ сугалан хаях зорилгыг тээж явна.
М.ЭНХБОЛД, Т.БАДАМЖУНАЙ НАРЫН “ХОТЫН ФРАКЦ”
Х.Нямбаатарын амнаас сул үг шиг шиг унадаг “Хотын фракц” ахин нурах эрсдэлтэй тулгарлаа. Эргэн сануулахад Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар нэгэн үе М.Энхболдыг суудлаас нь ховхлохоор “Шударга тав” гэж өөрсдийгөө нэрийдэн жагсаж байлаа. Улс төрд орох ч үгүй гэж байсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болтлоо намынхнаар крандуулсан. Тэгвэл өнөөдөр дутуугаа гүйцээхээр хотын фракцийг гол байгаа болгоод газрын сонсгол хийхээр болчихлоо.
Өнгөрсөн 2023 онд Засгийн газраас “Шил” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын захирамжуудыг ил болгосон. Нийтдээ 36985 захирамж ил болсноос харвал нийслэлд хамгийн их хэмжээгээр газар олгосон хүн нь МАН-ын дарга асан М.Энхболд байсан. Тэрбээр нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа газар олгосон 7374 захирамж гаргаж байжээ. Тэгвэл “Хотын фракц”-ын газрын наймааны гол тоглогч, алдарт “АВЛИГА” хорооллын нууц эзэн нийслэлийн ерөнхий архитектор асан М.Цэлмэг . Энэ мэтчилэн М.Энхболдын хамаарал бүхий этгээдүүд газрын сонсголд дуудагдах учиртай. Түүнчлэн Хотын дарга асан Ц.Батбаяр нийтийн тээврийн парк шинэчлэл будилуулсан хэрэгтээ шалгагдаж байгаа. Сонсголд ч М.Энхболдтой хамт хөтлөлцөж ирээд оролцох төлөвтэй байна.
Э.БАТ-ҮҮЛИЙН ХОРМОЙД ЧИРЭГДЭХ АРДЧИЛСАН НАМ
Хотын дарга Х.Нямбаатар өнгөрөгч баасан гарагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул гол хоёрын зааг дээр хэнийх нь тодорхойгүй маш том эдлэн газар байна. Би дрон нисгэж үзлээ. Туул голын эрэг дээр арал бий болгочихсон, тэндээ амьдарцгааж байна. Энэ газрыг 2014 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон юм билээ. Гэвч тэр арал дээр амьдарч байгаа хүмүүс нэг ч удаа газрыг төлбөр төлж байгаагүй. Энэ мэт газрын наймааны асуудлуудыг баримттай гаргаж ирэхээр төлөвлөж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул голын дагуух газарт эзэн суусан холбогдогч нар нь хотын дарга асан Э.Бат-Үүлтэй халаас нэгтэй эрхмүүд. Өөрөөр хэлбэл эрх баригч нам энэ удаагийн сонсголоор баруун гартаа “Хотын” фракцыг, зүүн гартаа “ардчилсан нам”-ын буурал дарга нарыг гавлаж дөнгөлөхөөс холгүйхэн авчирна гэсэн үг. Түүнчлэн энэ удаагийн сонсголд ардчилсан намаас Замын тээврийн сайд асан А.Гансүх, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд нар “Суруга Монгол” ХХК-ий хэрэгтээ дүү З.Хишигтогтохын хамт дуудагдах бололтой.
ГАЗРЫН СОНСГОЛООР АВРАЛГҮЙ ӨРШӨӨГДӨХ АРДЫН НАМЫН ТОМЧУУЛ
Энэ удаагийн газрын ширүүн тулаанд МАН-ын угшилтай улс төрчид бөөн бөөнөөрөө өртөнө. Тухайлбал Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар тэргүүтэй Засгийн газрын сайд нар дуудагдах учиртай. Магадгүй шударга сонсгол аваас Х.Нямбаатар ч өөрөө дуудагдаж болзошгүй . Ингэхдээ Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайханаа хөтлөөд ирвэл кино цаашаа... Ийм учраас өршөөлгүй аврагдах гэсэн хувилбартайгаар МАН сонсгол зохион байгуулж байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ