Соёлын сайд Ч.Номин Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбатыг Монголын үндэсний музейн захирлаар давхар томилжээ. Салбарын сайд захирлын албанд томилох сонгон шалгаруулалт зарлалгүйгээр өөр байгууллагын захирлаар энэ албыг хавсран удирдуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард Монголын үндэсний музейн хамт олон захирлын түр орлон гүйцэтгэгчээр доктор (Ph.D) Д.Мөнхтогоог томилсон байна. Энэ хүсэлтээ Соёлын сайд Ч.Номинд хүргүүлэхэд түр орлон гүйцэтгэгчийг сэлгэн тушаал гаргажээ. Гэвч Соёлын сайд Ч.Номин хоёр өөр статустай соёлын байгууллагын захирлын албан тушаал дээр нэг хүн томилж хавсран гүйцэтгүүлэх тушаал гаргасныг музейн ажилчид эсэргүүцэж байгаа юм. Салбарын сайдын энэ үйлдэл нь байгууллага хоорондын албан харилцаа доголдох, хяналтын чиг үүрэг алдагдах, улмаар соёлын өвийн эсрэг хэрэг зөрчил гаргах нөхцөлийг үүсгэх магадлалтай болж байгааг музейн ажилчид нь хэлж байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн