Central ТВ-ийн уран бүтээлчдийн "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлэгт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин, ахлах дэслэгч М.Билгүүн оролцож байгаа ажээ. Тэрээр цэрэгжлийн спортын мастер бөгөөд цэрэгжлийн гимнастикийн модон дээр малгай тавьж харайх төрөлд сүүлийн жилүүдэд тогтмол I эсвэл II байрыг эзэлж яваа алба хаагч юм. Өнгөрсөн 1 дүгээр сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд мөн энэ төрөлдөө 13 малгай дээгүүр харайж мөнгөн медаль хүртсэн юм.
2023 оны Зэвсэгт хүчний саадын зурвас шалгаруулах тэмцээний аварга, 2020 оны рагбигийн армийн аварга гээд цэрэгжлийн спортын бүх төрлөөр жигд хичээллэж, тэр бүртээ амжилт үзүүлж яваа офицер. Тэрээр ХБНГУ-д цэргийн сургууль дүүргэсэн, саяхан АНУ-д суралцаад ирсэн Герман, Англи хэлтэй, Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэг, шүхэрчин дайчин юм.
Энхийг сахиулагч, бүжгийн спортоор хичээллэгч, гардан тулаанч гээд хөдөлмөр зүтгэлээр өөрийгөө бүтээж яваа офицер гэж хамтран зүтгэгчид нь үнэлдэг байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн