НИЙСЛЭЛИЙН ЭЗЭМШДЭГ "ЭРДЭНЭС БАЯНБОГД"-ЫН ОРД 3 ТЭРБУМ КОКСЖИХ НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тогтоолоор " Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий төрийн өмчийн оролцоотой "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийг байгуулсан. "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-д, 66 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-д эзэмшүүлэхээр тогтсон.
Товчхондоо, Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 20 гаруй км-ийн зайд байрлах коксжих нүүрсний ордыг нийслэл Д.Сумъяабазарын үеэс эхлэн эзэмшиж эхэлсэн. Урдчилсан байдлаар тус ордын таамаг нөөц 3 тэрбум, үйлдвэрлэлийн нөөц 1.1 тэрбум тонн гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийсэн байдаг. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нийслэлийн утаа, түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлыг шийднэ гэдгийг Хотын дарга асан Д.Сумъяабазар хэлж байсан. Тэгвэл тус нүүрсний ордыг Хятадууд ашиглаж хариуд нь бид метротой болохоор болж байгаа бололтой.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын дарга асан Д.Сумъяабазар "Эрдэнэс Баянбогд" коксжих нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж хамтран ажиллахаар БНХАУ-ыг зорьж байсан түүхтэй. Өөрөөрөө хэлбэл анхнаасаа энэ нүүрсний ордод Хятадуудыг оролцуулах хүсэл эрмэлзэлтэй байж ирсэн гэсэн үг. Сонирхуулахад Д.Сумъяабазар эл мөнгөөрөө баганан тулгуурт галт тэрэг нэвтрүүлэх мөрөөдөлтэй байсан. Тэгвэл Х.Нямбаатар метро барих мөрөөдлөө “Эрдэнэс Баянбогд” ордоор биелүүлэх эрмэлзэлтэй буйг албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй