Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОНАДА/ сүүлийн жилүүдэд барцад ихтэй байгаа . Өнгөрөгч тэргүүнээ сольсон ч асуудлын тар нь дуусаагүй байгаа юм. Тодруулбал, Ж.Хатанбаатар 2017 онд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага ТББ-ыг байгуулахдаа удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж, хууль бусаар чөлөөлсөн гэх гомдлыг Авилгатай тэмцэх газар шалгаж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гарын үсгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Уг дүгнэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар зохих шалгалтыг хийж, 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр уг байгууллагатай холбоотой 2017 оноос хойшхи бүх бүртгэлийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, ТББ-ын нэр сольсон, тэргүүн томилсон, удирдах зөвлөл өөрчилсөн болон допингийн шинжилгээний сорьц цуглуулсан зэрэг бүх үйл ажиллагааг хүчингүй болгосон аж. Дээрх шийдвэрийг шинэ тэргүүн Ц.Уугангэрэл нарын удирдах зөвлөлийн зарим гишүүд эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргажээ. Түүнчлэн “МОНАДА”-ийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.
МОНАДА-ийн үйл ажиллагаа, бүртгэл, шийдвэрийг хүчингүй болговол допингийн маргаан ахин дэгдэж, эсрэгээрээ допингоор шийтгүүлсэн бөхчүүд дэвжээндээ эргэн ирэх боломжтой. Өөрөөр хэлбэл одоогийн допингд холбогдсон бөхчүүд эрхгүй байгууллага тэдний шинжилгээний сорьцыг цуглуулсан гэж гомдол гарган ялалт байгуулах талтай. Тиймээс гомдол гаргаж, түдгэлзүүлэхээр одоогийн удирдлага нь ажиллаж байгаа гэнэ.
Нөгөө талд МОНАДА хүчингүй болвол Монгол Улс олимпод орж чадах уу гэх асуултыг иргэд хөндөх болсон. Тэгвэл энэ талаар санаа зовох шаардлагагүй аж. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас баталсан “Гарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх” олон улсын стандарт гэж бий. Гарын үсэг зурагч гэдэг нь Монгол Улсын хувьд Үндэсний олимпийн хороо, Үндэсний паралимпийн хороо, Үндэсний допингийн эсрэг байгууллагыг хэлдэг. Яг энэ цоорхойг ашиглан допингтой бөхчүүд эргэн ирэлт хийх магадлалтай гэсэн үг .
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн