Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд хийлээ. Яармаг бүсэд Хан-Уул дүүргийн 5,6,7,8-р хороо багтдаг, 30,754 хүн амтай. Уулзалтад тус бүсэд ажилладаг төрийн албан хаагчид оролцлоо. Тус бүсэд төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэг, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний 184 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулав. Засгийн газар баялгийн реформ хийж, авлигатай тэмцэн, нүүрсний арилжааг ил тод болгосноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаагаа 5000 ам.долларт хүрсэн. Улсын төсөв давж биелсэн орлогоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. 2021-2023 онд Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад өр төлбөрийг барагдуулсан гэв. Мөн бүсчилсэн хөгжлийн дагуу орон нутгийг баруун бүс, хангайн бүс, хойд бүс, говийн бүс, төвийн бүс, зүүн бүс гэсэн зургаан бүсэд хуваасан. Үүнтэй адил нийслэлийг бүсчилж хөгжүүлэх боломжтой. Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, хүртээмжтэй болно. Иргэд төрийн ямар ч үйлчилгээг 20 минутад авдаг байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Мөн нийслэлд тулгамдаж буй түгжрэлийн асуудал ч шийдэгдэнэ” гэлээ.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ