Өнгөрсөн долоо хоногт Малайзын нийслэл Куала-Лумпурт тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разактай холбоо бүхий авлигын хэргийн шүүх хурал болжээ. Тус шүүх хурлын үеэр ил болгосон баримтуудад Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын талаар дурдагдав. Тодруулбал, Малайзын томоохон албан тушаалтнууд “1Malaysia Development Berhad” буюу “1MBD” нэртэй Үндэсний баялгийн сангийн компаниас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдсан.
Разакийн хувьд 2022 онд 12 жилийн хорих ял сонссон. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.03.12/ болсон тус шүүх хурал нь уг хэргийн хүрээнд өрнөсөн юм байна. Шүүх хурлын үеэр “1MDB”-ийн охин компани болох “SRC International”-ийн банкны данснаас 2011 онд 14.9 сая ам.долларын (одоогийн ханшаар 50.2 тэрбум төгрөг) гүйлгээ “Muraset Limited” компани руу хийгдсн талаар хөндөгдсн байна. “Muraset Limited” нь тухайн үед Британийн Виржин арлуудад бүртгэлтэй байсан аж.
Энэхүү баримтыг Их Британийн санхүүгийн гэмт хэргийн мөрдөн байцаагч Анжела Баркхаус танилцуулжээ. “Muraset Limited” нь “1MBD” компанийн хэргийг зохион байгуулсан гэгддэг, эх орноосоо оргон зайлсан Лоу Тек Жотой холбоотой компани хэмээн “New Strait Times” агентлаг мэдээлсэн байна. Мөн “Muraset Limites”-ийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд “Grandcastle Assets Limited” компаниар дамжуулан удирддаг гэж Баркхаус үзжээ. “Grandcastle Assets Limited” нь “Muraset Limites”-ийн хувьцаа эзэмшигч юм.
Баркхаусын хэлснээр бол,
У.Даш (Dash Uranbileg) нэртэй хүн рүү 2 сая ам.доллар
Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид эзэмшдэг, Британийн Виржин арлуудад бүртгэлтэй “Infinite Properties Limited” болон “Bophut Investment” компаниудад тус тус 4.54 сая, 2.5 сая ам.доллар
Сү.Батболдын хүү Б.Баттүшигт 40 мянган ам.доллар
“Muraset Limited”-ийн захирал, Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэгддэг Чон Чу Юнд 4.5 сая ам.доллар
Чон Чу Юний эхнэр болох Ким Хаг Сонд 1.4 сая ам.доллар шилжүүлжээ. “1MBD” компанитай холбоо бүхий хэргийн шүүх хурал үргэлжилж байгаа юм.
"Muraset Limited" нь Виржинийн арлуудад бүртгэлтэй гэдэг утгаараа оффшор компанид тооцогдоно. Харин тус компанийг С.Батболд "Grandcaste Assets Limited"-ээр дамжуулан хянадаг байсан гэж шинжээч үзээд байгаа юм.
Малайзын үндэсний баялгийн сангийн мөнгөнөөс шууд утгаараа 14.9 сая ам.доллар "Muraset Limited" рүү буюу С.Батболдын хянадаг компани руу ийн шилжсэн талаар шинжээч шүүх хурлын үеэр танилцуулсан нь анхаарал татаж байна. Малайзын шинжээч Анжела Баркхаус нь санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч "Quantuma" компанийн Кайманы арлууд дахь салбарын тэргүүн бөгөөд санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн аж.
Эх нийтлэлийг ЭНД дарж уншина уу
Эх сурвалж: New Strait Times
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо