surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

СҮ.БАТБОЛД, НАЖИБ РАЗАК НАРЫН ХАМТАРСАН ХУУЛЬ БУС БИЗНЕС - 1 

СҮ.БАТБОЛД, НАЖИБ РАЗАК НАРЫН ХАМТАРСАН ХУУЛЬ БУС БИЗНЕС - 1 

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разактай холбоо бүхий авлигын хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн мягмар /2024.03.19/ гарагт болсон. Шүүх хурлын үеэр ил болгосон баримтуудад Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд дурдагдаж, баримт дэлгэгдээд буй. Тэгвэл Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак, Монгол улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд нарын холбоо хамаарлыг танилцуулж байна.
СЭЖҮҮР 1 : НАЖИБ РАЗАКИЙН УТАСНЫ ҮЗҮҮРТ 
Нажиб Разак нь  2009 оны 4-р сарын 3-нд Ерөнхий сайд болсон. Тэгвэл эл явдлаас таван сарын дараа Монгол улсын 26 дахь Ерөнхий сайдаар Сүхбаатарын Батболд сонгогдон ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Нажиб Разак, Сү.Батболд нар нэгэн цагт Монгол, Малайзын улс төрийн эрхийг гартаа авч байсан гэсэн үг. Илүү сонирхолтой нь 2002 онд Монгол улсын гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Сү.Батболд Нажиб Разактай анх танилцаж байжээ. Тухайн үед Нажиб Разак Малайз улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан.

Тэгвэл илүү сонирхолтой нь тэд танилцсанаас жилийн дараа “Бату Майнинг” компанид Сү.Батболд, Д.Цогтбаатар хоёр /2003 он/ хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн.  Улмаар 2005 онд уг компаниа бусдад шилжүүлсэн. Хачирхалтай нь “Ever Ledeng Engeneering Limited” гэх оффшор компанид. Ever Ledeng Engeneering Limited  бол Сү.Батболдын Солонгос хамтрагч  Ким Хак Сёон, мөн Ким Ён Юн нарын нэр дээр бүртгэлтэй байдаг. Эдгээр хувьцаа эзэмшигчдийн талаарх ноцтой баримтыг Солонгосын newstapa мэдээлж байв. 

Уг компани 2016 онд татан буугдсан ч Азийн улс төрийн томчуул хэрхэн гаарч байсныг шүүх дээр баримтаараа нотлогдоод царцаагдсан гэдэг. Тэдгээр баримт дунд Нажиб Разак Монголд уул уурхай эрхлэхээр Гобикоул энд Энержи компанид оруулсан 30 тэрбумын хөрөнгө оруулалтыг Сү.Батболд зургаан өөр дансаар татан авсан нь тэмдэглэгдэн үлджээ. Өөрөөр хэлбэл Нажиб Разак, Сү.Батболд нарын  утасны үзүүрт хэлхэлдсэн Солонгосын Чон Чу Юний гэр бүл байгаа нь хардах эхний өнцөг болов. Түүний Ким Хак Соны дансанд $1.4 саяыг шилжүүлсний цаад учиг ч энд тайлагдаж байгаа биз.  Тэд 2003 оноос эхлэн Бату Майнинг гэх компаниар их хэмжээний мөнгө угааж ирсэн гэсэн үг. 

СЭЖҮҮР 2 : НАЖИБ РАЗАК, Сү.БАТБОЛД НАРЫН “ААБАР” 

Малайзын Сангийн яамны 100 хувь харьяа, төрийн өмчит стратегийн хөгжлийн 1MDB компани 2011 оны нэгдүгээр сард SRC International гэх компанийг байгуулжээ. Уг компанийг тус улсын тэтгэврийн сан болон бусад сангуудаас санхүүжүүлсэн бөгөөд ашигтай төсөлд хөрөнгө оруулах чиг үүрэгтэй компани аж. Гэтэл эндээс хэд хэдэн удаа төлөвлөгөөт бус гүйлгээ гарсан нь Нажиб Разакийн замналд цэг тавьсан. Тэгвэл  SRC International гэх компани нь АНЭУ-ын "Аабэр" гэх компанийг 50/50 хувийн эзэмших эрхтэйгээр 2011 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр байгуулжээ.

Najib hopes to clear name with defence witnesses proving his innocence

Зураг : SRC international компани дахь Нажиб Разакийн мөнгөний урсгал 

Үүнээс сарын дараа 2011 оны арванхоёрдугаар сарын 8-нд ямар ч ТЭЗҮ байхгүй, нотлох баримтгүйгээр "Gobi Coal Energy" компанид 14.9 сая ам.долларын хөрөнгө улсынхаа баялгийн сангаас оруулсан байгаа юм. Тэд ахиад Гобикоул Энержи компаниар холбогдож байгааг анзаарч байгаа биз. Энэ 14.9 сая ам доллараас илүү ноцтой нь Аабар компаний үйл ажиллагаа байгаа юм.  SRC BVI  Нажиб Разакийн компани Аабар компаниас  Сингапур дахь дансандаа 864.4 сая доллар, Хонг Конгийн дансанд 255 сая доллар хүлээн авсан байна. Түүнчлэн  дахин 60 сая ам.долларыг SRC International-ийн АНЭУ-ын Аабартай байгуулсан хамтарсан данс руу шилжүүлсэн байна.  Энэ бол Нажиб Разак хэрхэн мөнгө угааж байсан баримт. 

Зураг : Гобикоулын хөрөнгө оруулалтын үүнтэй төстэй бланк гээгдсэн байж болзошгүй 

Тэгвэл Сүхбаатарын Батболдын Муразет компанид гүйлгээ хийж байсан баримтаар ил болов. Тодруулбал  2011-2014 оны хооронд Сингапурын BSI банк дахь 864.4 сая ам.долларыг Cistenique Investment Fund, Enterprise Emerging Market Funds (EEMF), Pacific Rim Global Growth Ltd, Muraset Ltd, Gobi Resources Coal Ltd гэсэн таван байгууллагад шилжүүлсэн.  Эдгээрээс Muraset Limited компанийг онцолбол  захирал нь Чон Чу Ян.  Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшор компаниудтай нэр холбогдоод таван он улирлаа. Тэгвэл Чон Чу Ян Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд "Grandcastle Assets Limited" компаниар дамжуулан Muraset Limited компанийг хянадаг байсан нь  тогтоогдсон байна. Сү.Батболд, Чон Чу Ян нар нь Grandcastle Assets Limited компани дээр ч нэгдмэл сонирхолтой. Өөрөөр хэлбэл 2003 оноос эхлэн Чон Чу ян, Нажиб Разак,Сү.Батболд нар ойр нөхөрлөж, бие биенээ түшиглэн дундын компаниудаа дэлхий дахинд цэцэглүүлж байжээ. 

ЗУРАГ : Эдгээр баримтууд бол Сү.Батболд  Чон Чу Ян нарыг хамтран мөнгө угаадаг оффшор компаний эзэд болохыг баталж буй Өмнөд дүүргийн шүүхийн баримт юм.

СЭЖҮҮР 3 :   ХУУЛЬ БАТАЛЖ ӨӨРИЙН ЭРХ АШГАА НУУЖ БАЙСАН НАЖИБ РАЗАК,  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛД НАР ДУУЛИАНТ АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧИД БАЙСАН УУ
2002 онд Нажиб Разак Малайзын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үедээ хоёр шумбагч усан онгоц худалдаж авсан авлигын хэргийг Францын шүүх шалгаж эхэлсэн байдаг. Нажибын туслахаар ажиллаж байсан Абдул Разак Багинда Францын шумбагч онгоц үйлдвэрлэгч DCNS компаниас "комисс" авч байсан гэж үзэж байв. Дээрх усан онгоцны арилжааг хийхэд туслуулахаар монгол эмэгтэй Шаарийбуугийн Алтантуяаг франц хэлний орчуулагчаар авч ажиллуулжээ. 
Харамсалтай нь Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос  2006 оны Аравдугаар сарын 19-ний өдөр Ш.Алтанцэцэг хүний гарт зэрлэгээр өртсөн байдалтай олдсон. Эл хэргийг дэлгэрэнгүй өгүүлэх илүүц биз. Гагцхүү эл хэргийн захиалагч нь Нажиб Разак, Монголын томоохон улс төрч гэж сэжиглэж байсан.  Нажым Разактай хэд хэдэн компаниар нэр холбогдож, удаа дараа мөнгө угааж байсан гэх Сү.Батболд яагаад эхэнд дурдсан Бату Майнингийн хувь эзэмшигчээс нэрээ 2005 оны сүүлээр хасуулав ???? 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1