surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Нийтийн тээврийн сонсголоор Ж.Сүхбаатар аврагдаж, М.Энхболдын фракц адлагдана

Нийтийн тээврийн сонсголоор Ж.Сүхбаатар аврагдаж, М.Энхболдын фракц адлагдана

Энэ хаврын гол улс төрийг эрх баригч нам нарийн дэс дараалалтайгаар зураглажээ. Ингэхдээ газрын сонсголоор Э.Бат-Үүл, М.Энхболд нарын эргэн тойрон дахь олигархуудыг чиглэж байгаа бол нийтийн тээврийн сонсголоор 20 гаруй жил хотыг захирсан М.Энхболд, Т.Бадамжунай нарыг дүү нарынх хамт дуудаж цоллоно. Харин нийтийн тээврийн сонсгол хийх хэмжээнд асуудлыг дэвэргэсэн “хулхи ногоон”-ы хэрэг энэ сонсголоор дарагдаж болзошгүй талаар эх сурвалжууд ярьж байна. Өөрөөр хэлбэл Ж.Сүхбаатар “хулхи ногоон” автобусны хэрэгтээ тохироо үйлджээ. Энэ ч оргүй утга биш. Учир нь “Хотын дарга бид хоёр аль аль нь доголдолтой гэж мэдээгүй. Манай ажлын хэсэг хүлээгээд авчихсан. Гэтэл намайг доголтой гэснийг мэдсээр байж хүлээгээд авчихсан гээд байгаа юм. Энэ бол огт үндэслэлгүй. Өнөөдрийн процессын хуульд учир дутагдалтай зүйл байна. 21 дүгээр зуунд хэлмэгдүүлэлт байсаар байна. Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй.” Гэх тайлбарыг өгч байгаа. Үүгээрээ  Ж.Сүхбаатар хариуцлага хүлээхгүй гэдгээ илэрхийлсэн бол өдгөө эрх баригч намаас сонсголыг зохион байгуулах багт түүний ойрын нөхөд багтаад буй нь түүнийг аврагдах боломжтой гэж үзэхэд хүргэж байна. 
Тэгвэл М.Энхболдын фракцыг чиглэж буй энэ удаагийн сонсголын үр дүнгээр Н.Номтойбаярын эвслийг хүлэх үү? Байдал эсрэгээрээ эргэж Н.Номтойбаярын эвсэл хүчирхэгжих үү гэдгийг шийднэ.  Тэгэхээр хоёр сонсголын хур туршлагатай МАН-ын гишүүд, Т.Доржханд нарын тоглолт хэрхэн өрнөхөөс асуудал шийдэгдэх бол газрын сонсголыг илүү том амбицтай хийж нийтийн тээвэр дэхь Л.Оюун-Эрдэний хотын фракц хийсэн балагаа нуун дарагдуулах биз.  Хачирлавал Ж.Сүхбаатарт хаана ч байхгүй сайдын эрх мэдлийг хэн олгов, хотод Д.Сумъяабазар нарын нөхөд хэрхэн гаарав гээд Засгийн газар энэ сонсголоос зугтах боломжгүй. Гэвч тэд энэ удаагийн сонсголыг газрын дайны авч үзэхгүй эрхлүүлээд өнгрөх бодолтой байгаа нь илт байна.  
Сонирхуулахад  өнгөрсөн хугацаанд АТГ-аас 141 хүнийг “хулхи ногоон”-ы хэрэгт гэрчээр дуудаж байцаасан. Эцэст нь, “хулхи ногоон”-ы хуйвалдаанд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй 27 албан тушаалтан оролцсон нь хөдөлшгүй баримтаар тогтоогдож, улмаар шүүхэд шилжүүлээд байгаа юм. Мөн хулхи ногоон”-ы хэргээс болж 134,5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 11.9 тэрбум төгрөгийн бэлнээр төлүүлсэн, бусдаасаа арай дөнгүүр гэж үзсэн 46.1 тэрбум төгрөгийн автобуснуудыг нийслэлийн өмчид хүлээж авсан гэдгийг ч хууль хяналтын байгууллага тогтоогоод байгаа гэх. “Хулхи ногоон” автобусны нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй гэхээр 46 тэрбум төгрөг нь 115 ширхэг автобус гэсэн үг юм. Харин үлдсэн 74.5 тэрбум төгрөгийг төлүүлэхийн тулд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмчлөлийн барилга, байгууламж, автобус, агуулах баазыг лацдаад байна.
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1