surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Д.Лүндээжанцангийн арми Л.Оюун-Эрдэнэтэй тохиролцсон уу

Д.Лүндээжанцангийн арми Л.Оюун-Эрдэнэтэй тохиролцсон уу

УИХ-д зургаа удаа сонгогдож, нэг удаа жагсаалтаар багтаж байсан Монголын төрийн “баастай бурхан” болтлоо хүндлэгдсэн Д.Лүндээжанцан бол МАН-ын томоохон тоглогч.  Тэрбээр УИХ-ын даргаар хүртэл ажиллаж байсан арвин туршлагатай. Тэр бүр хэрэг төвөгт орооцолдоод байдаггүй Д.Лүндээжанцан нэгэн том фракцын нууц эзэн билээ. Тэгвэл түүний эл фракцын хоёр гол тоглогч нь энэ удаагийн газрын сонсголд дуудагдах ёстой ч Засгийн газар амаа хамхижээ. Тодруулбал  Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нарын “Их үйлсийн эрэлд групп” ХХК 2006 онд байгуулагдаж, газрын наймааны магнат Б .Наранхүүгээс БЗД-ийн 26-р хороо, одоогийн “Дүнжингарав” захын баруун талд 5.0 га газар авч, тэндээ “Баянмонгол”, “Их Монгол” хэмээх хотхонуудыг сүндэрлүүлсэн. Эл мөчөөс эхлэн өнөөдрийг хүртэл Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нар  50 гаруй компанийг үүсгэн байгуулж, Улаанбаатар хотыг бетонон ШИРЭНГЭ болоход голлох тоглолтыг үзүүлсэн. 
Үүнээс онцолбол : 
“Яармаг моторс дилершип” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 125,989м2 буюу 12.5 га
“Яармаг таун резиденс” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 113,991м2 буюу 11.3 га
“Яармаг тауэр энд конвеншс” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 112,471м2 буюу 11.2 га
“Яармаг плаза резиденс” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 100,033м2 буюу 10 га
“Яармаг скүер гарден” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 90,022м2 буюу 9.0 га
“Яармаг хилл резорт” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 26,848м2 буюу 2.6 га
“Три парт үон транспорт” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 75,955м2 уюу 7.5 га
“Миллениал эдүкейшн сервисес” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 42,028м2 буюу 4.2 га
 “Женерал-Эталон” ХХК-ийн нэр дээр Баянгол дүүргийн XX хороонд 11,482м2 буюу 1.1 га газар
“Эм Эм Эс групп” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 24,025м2 буюу 2.4 га
 “Дижитал номадс” ХХК-ийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн XXXIV хороонд 149,869м2 буюу 14.9 га
“Ихэр шарангад” ХХК-ийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн XXXII хороонд 45,446м2 буюу 4.5 га газар тус тус эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, нийт 1,556,237м2 буюу 155 га газар эзэмшиж байна. Тэгвэл Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нарын компаниуд  Д.Лүндээжанцангийн Шихихутаг ИС-ийн хаяг дээр бүртгэлтэй буй. Түүнчлэн Д.Лүндээжанцангийн газрын арми хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нартай ч холбогддог. Өөрөөр хэлбэл 30 гаруй жил  парламентад ойр явсныхаа хүчээр намынхаа дүү нартай хань хамсаатнууд болж бизнесээ цэцэглүүлсэн олон арван баримт байна. 

Сүүлийн үед төрийн ордноор хөл нь газар хүрэхгүй дэгдэж яваа Д.Лүндээжанцанг Л.Оюун-Эрдэнэтэй тохиролцоонд хүрсэн талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн МАН-аас ирэх сонгуульд түүнийг ахин жагсаалтад багтаах сонирхолтой буйг онцолсон юм. 

Үргэлжлэл бий...

 


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1