УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралданаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдтэй холбоотой асуудлаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Одоогоос гурав дөрвөн жилийн өмнө Г.Зандашатар дарга Салхитын мөнгөний орд дээр очоод төрд буцаан авсан. Эзэн нь юмаа мэддэг юмаа гэдгийг харуулсан. Үүн шиг хулгай луйврын аргаар хувьд очсон орд бий юу. Хэрвээ байгаа бол төрд буцааж авах уу. Монгол Улс 16 стратегийн ордтой юм байна, өнөөгийн үнэ цэнээр ямар үнэлгээтэй вэ. Тооцоо судалгаа байна уу?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-аар 16 ордыг стратегийн орд гэж баталсан. Үүнээс 7 орд нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байгаа бол 9 нь хувийн хэвшилд байна. Тухайн ордууд Засгийн газар, УИХ-тай гэрээ байгуулж хамтарч ажилласан. Жишээ нь, Нарийн сухайтын нүүрсний орд дээр 10 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Хугацаа нь дууссан. Цагаан суваргын ордыг 2014 онд төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзэн УИХ-аар шийдвэр гаргуулсан. Энэ шийдвэрээ ҮХЦ-ээр оруулж шийдвэрлүүлэх алхам хийгдсэн. Төмөртэйн ордыг 15 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Хүний хувийн өмчийн хүчээр хураан авна гэхээс илүүтэй Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ажиллана. Тогтвортой байдлын гэрээний хугацаа нь дууссан бол төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, баялгийн санд үр өгөөжөө өгөх боломжийг бүрдүүлнэ. АМНАТ, Төрийн өмчит уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгаас эдгээр сангийн орлого бүрдэнэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Асгатын мөнгийн ордыг ч улсад шилжүүлж авсан, Салхитын маөнгөний ордыг ч улсад шилжүүлж авсан. Хувийн өмчийг шууд авчихсан асуудал биш. Баялгийн хулгай гурван хэлбэрээр явагдаж байна. Салхитын мөнгөний орд дээр хэлэхэд, төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг хууль бусаар лицензийг нь авч, цааш дамлан худалдаж, Кримналистикийн төвийнхөнд авлига өгч, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Хууль хяналтын байгууллагад мөн авлига өгч, засч залруулсан. АМНАТ -ийг маш бага хэмжээгээр төлдөг. Геологийн төв лаборатори зэрэг газарт мөнгөний орцыг багаар үнэлүүлдэг, байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 5-6 заалтыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хуулийн хүрээнд авагдсан арга хэмжээ юм.
Хууль хяналтын байгууллагынханд удаа дараагийн авлига өгсөн нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар нотлогдож 1 сая гаруй ам.доллар хураагдсан. Ордыг зөв ашиглах асуудал дээр энэ жишээг авч, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь чухал шүү гэлээ.
Үндэсний баялгийн сангийн тухай төслийг эцэслэн баталлаа
2024.04.19 16:20
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна