Машины эд анги хэлбэрээр хил давуулах гэж байсан 146 кг алтыг илрүүлснээ Хонконгийн эрх баригчид Даваа гарагт мэдээлжээ.Энэ нь тус хотын түүхэнд хамгийн их хэмжээний алтыг хууль бус замаар хил давуулах гэсэн тохиолдол болсон байна.$10 саяын үнэ хүрэх энэхүү үнэт металлыг өнгөрсөн сарын сүүлээр Япон руу хөөрөх гэж байсан ачаа тээврийн нисэх онгоцноос илрүүлжээ.Уг хэрэгтэй холбогдуулан 31 настай эрэгтэйг шалгаж эхэлсэн байна. Контрбандын хэрэгт Хонконгийн хуулиар долоо хүртэл жилийн хорих ял оноодог.
Гуравдугаар сарын 27-ны өдөр Япон улс руу ачигдах гэж байсан хоёр ширхэг агаарын компрессор машиныг гаалийн ажилтнууд шалгажээ.
Машинуудын хэвийн бус бүтэц, жин зэрэг нь сэжигтэй байсан тул нарийвчлан шалгасан байна.
Гэтэл машинуудын араа, боолт, хөдөлгүүрийн хэсэг зэрэг эд ангиудыг алтаар цутгаж, өнгөлөн далдалсан нь илэрчээ.
Татвар төлөхөөс зугтах зорилготой Японы гэмт хэргийн бүлэглэл уг ачааны цаана байж болзошгүй гэж Хонконгийн эрх баригчид үзэж байгаа юм байна.
Хонконг бол алт арилжааны дэлхийн томоохон төвүүдийн нэг бөгөөд олон улсын хурцадмал байдлын улмаас алтны үнэ ханш сүүлийн үед нэлээд өсөөд байгаа юм.
Эх сурвалж: BBC
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн