surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙ : Л.Оюун-Эрдэнэ хууль бус нүүрсний хэргээ эрх мэдлээрээ  нуун далдалж байна

БАЯЛГИЙН ХУЛГАЙ : Л.Оюун-Эрдэнэ хууль бус нүүрсний хэргээ эрх мэдлээрээ  нуун далдалж байна

Монгол улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ “нүүрсний хулгай” гэх хэргээр шүгэл үлээж, ард иргэдийг талбайд цуглуулж чадсан. Эл явдлааар Л.Оюун-Эрдэнэ жагсаалаас эрх мэдлийн дархлаа олдог галзуу “тоглогч” гэдгээ ахин батлав. Тодруулбал тэрбээр 2022 оны 12 дугаар сард өрнөсөн жагсаалын суурийг амжилттай тавьж, үүнийхээ ачаар “үндсэн хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүгээр зогсохгүй ЭТТ ХК-д БЭТ-ийг хууль зөрчин томилж, өөрийн бүрэн эрхийг хамгаалж, нүүрсний хэргээ нуун далдалсан байж болзошгүй баримтуудыг танилцуулж байна. Түүнчлэн эл дугаарт нүүрсний хулгайн баримтаас гадна асар том бүлэглэлийн схемийг дэлгэх болно. 
БАРИМТ НЭГ
2007 оны нэгдүгээр сард байгуулагдсан “Эсдэ” ХХК 2011 онд Лхагвасүрэнгийн Батсүрэн гэх хүний эзэмшилд иржээ. Тус компани ачаа тээвэр, зам талбайн тохижилт, засвар арчлалт, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. 
Мөн Улсын бүртгэл дээрх хаяг нь “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, VIII хороо, 33 тоот” гэж бүртгэлтэй боловч “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Бээжингийн гудамж, Жи Би плаза-302” тоот хаяг дээр оффистой. “Эсдэ” ХХК-ийн оффислодог “Жи Би” плазад Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс монгол” компанийн дэд захирал Л.Энхболдын эзэмшлийн компаниуд болон ТББ нь байрладаг. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ нар “Монгол ардын намын дэвшилтэт холбоо” ТББ-ыг эзэмшдэг байна. Өөрөөр хэлбэл Лхагвасүрэнгийн Батсүрэнгийн ЭСДЭ компанийг Л.Оюун-Эрдэнэ шууд бус удирдлагаар хангадаг гэсэн үг. Учир нь Л.Батсүрэн, Л.Оюун-Эрдэнэ нар гэр бүл, хань хамсаатнуудаараа ч ойр нөхөрлөснийг дараах баримтууд нотолж байна. 
Л.Оюун-Эрдэнэ 2020 онд Ерөнхий сайд болсон. Үүнээс жилийн дараа түүний хамаарал бүхий гэгдэж буй ЭСДЭ ХХК ЭТТ ХК-тай 50 машинаар нүүрс тээврийн гэрээ байгуулсан. Сонирхуулахад Л.Оюун-Эрдэнэ Л.Батсүрэн нар өмнө нь Хэнтий аймгийн Норовлин суманд 2 тэрбум төгрөгөөр барьж, нураасан Андлалын хөшөөний луйврын хэрэт нэр холбогдож байсан билээ. Дээр нэр дурдагдсан Эрдэнэс Монгол компаний дэд захирал асан Л.Энхболд, Л.Батсүрэн нар нь ураг төрлийн ойрын холбоотой ах дүүс төдийгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нутаг нугын ах дүүс . Түүнчлэн Андлалын хөшөөг барих тендерт Л.Батсүрэн, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдийн ойрын хүн болох М.Жавхлантөгсийнхөө нэр дээр “Хос санаа”ХХК-ийг авч, “Андлалын хөшөө” цогцолборын 1.9 тэрбумын тендерт шалгарч байсан.
Хамгийн ноцтой нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний хуурай дүү Л.Батсүрэн нарын ЭСДЭ ХХК 3,835 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан талаар өнгөрөгч онд зохион байгуулагдсан Нүүрсний сонсголоор хальт дурдагдаад өнгөрсөн. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэний өндөр оролцоотой гэгддэг ЭСДЭ компаний хууль зөрчсөн үйлдлийг одоогийн хууль зүйн сайд хаацайлаад өнгөрсөн гэсэн үг.  
ЭСДЭ ХХК-ий захирал Л.Батсүрэнг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс салгаж ойлгох боломжгүй. Учир нь Л.Оюун-Эрдэний ах Херо Баатарын “Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийн зургийн даргаар ажиллаж байсан Л.Батсүрэн нь “Херо контент групп” ХХК, “Херо медиа групп” ХХК-иудыг эзэмшдэг. Харин Ерөнхий сайдын ах Б.Баатар нь  “Херо энтертайнмент групп” ХХК-ийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл “Херо” гэдэг үг оролцсон, дүрс бичлэг, контент үйлдвэрлэл, реклам сурталчилгааны ижил төрлийн компаниуд эзэмшдэг нь санамсаргүй тохиолдол биш юм. 
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж эхлэх үед тус зөвлөлийн Бизнес зөвлөлийн даргаар нь Л.Батсүрэн ажиллаж байсан. Илүү сонирхолтой нь Өмнөговь аймгийн Тавантолгой Ухаахудгийн уурхайгаас Гашуунсухайт-БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт эрхэлдэг ААНБ-уудын судалгааны бүртгэлийг шүүн үзэхэд ЭСДЭ ХХК-ий захирлын холбогдох дугаар нь 70147222 гэсэн дугаар бүртгэлтэй байна. Уг дугаарыг нэхэн судлахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний “Азийн хүлэг улс” тэргүүн дэвтэрийн хүргэлт, борлуулалтыг хийж байсан дугаар болж таарав. 
Өөрөөр хэлбэл Л.Батсүрэнгийн компаниудын утасны дугаар хүртэл Ерөнхий сайдын ажилд оролцдог нь ийнхүү батлагдаж байна. Тэгвэл ЭСДЭ ХХК-ий 3,835 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан хэргийн ард одоогийн Ерөнхий сайдын оролцоо байсан юм биш биз. Эл хэргээс гадна хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн бөгөөд нүүрсний хулгайн жагсаал хүчээ авч эхэлмэгц хууль зөрчин нутгийнхаа ахыг БЭТ томилсон нь ч санаандгүй тохиолдол байсан уу ? 

ЭНЭ МЭТ ТҮҮНД ХОЛБОГДОХ НОЦТОЙ БАРИМТУУДЫГ БАЯЛГИЙН ХУЛГАЙ ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААРААС 04 ДҮГЭЭР САРЫН 14-ний ӨДӨР ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1