Оны дараагаас хүчтэй яригдаж байсан “Газрын сонсгол”-ыг эрх баригч нам цуцалж байна. Тус газрын сонсгол МАН-д хамгийн ашиггүй хувилбар байсан тул цуцалж, нэр бүхий эрхмүүдээ аварч үлдлээ. Эрх баригч намаас Д.Сумъяабазар, С.Амарсайхан, Д.Батбаяр, Ж.Батбаясгалан, Су.Батболд нараас гадна Засгийн газрын хэд хэдэн сайд нарын асуудал хөндөгдөж, газар авч гал алдах эрсдэлтэй байсан. Тухайлбал БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Уул уурхайн сайд Ж.Ганбаатар зэрэг нийслэлд эзэн шахуу суусан нөхөдөө хамгаалж буйг батлан харууллаа. Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар ч газраар балагаа хүртэж мэдэх байсан. Өөрөөр хэлбэл МАН газрын сонсгол хийх нь тэдэнд үр ашиггүй гэж үзжээ.
“Шилэн” ажиллагааны хүрээнд ил болсон Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг сонирхуулбал, 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг.
Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.
Тэгвэл Х.Нямбаатарын фракц газрын сонсголоор далайлган хэд хэдэн бизнес эрхлэгчдийг сүрдүүлэн сонгуулийн төсөв босгосон байж болзошгүй. Учир нь тэрбээр нийслэлийн газрын асуудлыг ярин, хэвлэлийнхнийг дайчлан гүйлдэж, бизнес эрхлэгчдийн эрх ашиг, нэр төрд байж боломгүй халдаж буйг манай редакц удаа дараа онцолж байсан. Гэтэл тэд өнөөдөр сонсгол хийхгүй гэнэ. Өөрөөр хэлбэл МАН нам дотроо гал алдаж мэдэх байсан бөгөөд сонгуулийн төсөв босгох бохир механизм ч байсан байж болзошгүй гэх хардлагыг дагуулж байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ