Нисгэгч аавыгаа онгоцны ослоор алдсан Б.Идэр-Одын нисэхийн сургуулийн байрандаа төлөх 6000 долларыг царцааж, хожим нь охидоо Нисэхийн бус мэргэжлээр 280 сая төгрөгний тэтгэлгээр сургасан Т.Батжаргал гэж хэн бэ
ИНЕГ-Т ДУРААРАА ДУРГИСАН Т.БАТЖАРГАЛЫН УРАГ УДМАА ИВЭЭСЭН ТЭТГЭЛГҮҮД
Т.Батжаргал Б.Хашцолмон, Б.Номондалай гэх охидтой. Тухайлбал Б.Хашцолмон 2007 онд Англи улсад 50000 фунт стерлингээр суралцуулсан байдаг. Б.Хашцолмонгийн тэтгэлэг авсан огноо аавыгаа онгоцны ослоор алдсан Б.Идэр-Одын тэтгэлгийг цуцалсан огноотой таарч байгаа нь санамсаргүй тохиолдол биш юм.
Харин удаах охин Б.Номондалай нь ОХУ-ын Воронеж хотын Их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр Засгийн Газрын тэтгэлгээр суралцаж байгаад больсон. Улмаар 2012 оны наймдугаар сард ИНЕГ-аас тэтгэлэг гаргаж АНУ-д сургуульд суралцан төгссөн байна. 2.5 жилийн хугацаанд ИНЕГ-аас нийтдээ 41 мянган ам.долларыг зарцуулсан байгаа юм. Төгссөнийхөө дараа 2015 онд мөн л АНУ-д суралцах зардал гэж дахин 59 мянган ам.долларыг авчээ. Тэгэхдээ ИНЕГ-ын журамд зааснаас тэс өөр мэргэжил буюу улстөр, гадаад харилцааны чиглэлээр сурсан байна. Т.Батжаргал Б.Номондалайгаа хоёр удаа сургуульд сургах гэж ИНЕГ-аас нийтдээ 100 мянган ам.доллар буюу 280 сая төгрөг гаргасан гэгддэг аж.
ТӨРСӨН ЭГЧ Т.ОТГОНЖАРГАЛЫН ХҮҮ БАТБОЛДЫН АРИУНБОЛДЫГ КАНАД УЛСЫН "GEORGE BROWN" КОЛЛЕЖИД "АЭРОДРОМ АШИГЛАЛТ" МЭРГЭЖЛЭЭР НИЙТ 134773 АМ.ДОЛЛАРООР СУРГАЖЭЭ.
Ийм хэмжээний зардал гаргаад зогсохгүй ариун цэврийн зардалд сар бүр 300 ам.доллар гаргаж өгөхөөр гэрээнд тусгасан байна.
Гэтэл Б.Ариунболд нь өөрийн буруугаас хэлний бэлтгэлээ дүүргэж үндсэн ангидаа орж чадаагүй байж байгаад 4 жилийн дараа үндсэн ангидаа орох хүсэлт гаргахад нь байгууллагын зүгээс татгалзсан хариу өгөхөд тэрбээр шүүхэд хандсан аж. Гэтэл өмнө нь байгууллагаас гаргасан зардлыг Б.Ариунболдоор буцааж төлүүлэхээр болсон байна. Гэвч төлөөгүйгээс гадна, гэрээний барьцаанд байсан орон сууцыг чөлөөлүүлэх луйврийг Т.Батжаргал хийсэн гэх. Нийт 10 тэрбумын зардал яригдаж, хуулийн байгууллагыг Т.Батжаргалыг шалгаж байсан ч замхарчээ.
ЭХНЭР НАМХАЙН ОЮУНТУНГАЛАГИЙН ДҮҮ БОЛОХ НАМХАЙН ТӨМӨРИЙН ХҮҮ Т.АШИДМӨНХИЙГ АНУ-ЫН САНФРАНЦИСКО ХОТЫН АЛАМЕДО КОЛЛЕЖИД СУРГАЖЭЭ.
Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалт мэргэжлээр 2.8 жил 45 мянган ам.доллароор суралцах гэрээ хийжээ.
ИНЕГ-т хаан шиг эрх дарх эдэлдэг Т.Батжаргал Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн бөгөөд МАН-ын Зүүний хүчний холбоог хамтран байгуулсан нэгэн юм. Тэрбээр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн шахалтаар ИНЕГ-ын дарга болж байсан.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ