Манай улсад 2024 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын 106 улсын 17.8 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 45.9 хувь буюу 5.6 мянган хүнээр, өмнөх улирлаас 2.2 мянган хүнээр буюу 14.2 хувиар тус тус өссөн байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 91.7 хувь буюу 16.3 мянга нь эрэгтэй, 8.3 хувь буюу 1.5 мянга нь эмэгтэй байгаа юм.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийг улсаар нь задлавал,
69.3 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын,
9.1 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын,
4.3 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын,
2.3 хувь нь Бүгд Найрамдах Турк Улсын,
2.2 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын,
1.9хувь нь Оросын Холбооны Улсын,
1.6 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улсын,
1.5 хувь нь Америкийн Нэгдсэн Улсын,
7.8 хувь нь бусад улсын харьяат байна.
Харин насны бүлгээр харьцуулбал, 35-39 насныхан хамгийн их буюу 3.1 мянга, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 179 хүн байна.
Ажиллаж буй газар нутгийн хувьд,
6.4 мянга буюу 36.1 хувь нь Улаанбаатарт,
8.3 мянга буюу 46 хувь нь Төвийн бүсэд,
2.2 мянга буюу 12.3 хувь нь Зүүн бүсэд,
602 буюу 3.4 хувь нь Баруун бүсэд,
294 буюу 1.6 хувь нь Хангайн бүсэдажиллаж байна.
Боловсролын түвшнээр авч үзвэл,
7.1 (39.7%) мянга нь техникийн болон мэргэжлийн,
4.7 (26.6%) мянга нь бакалаврын болон дипломын дээд,
2.8 (15.6%) мянга нь бүрэн дунд,
2.8 (15.5%) мянга нь тусгай мэргэжлийн дунд,
280 (1.6%) нь магистр, доктор,
170 (1.0%) нь суурь болон бага боловсролтой иргэд байна.
Харин хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 5.8 (32.8%) мянга нь мэргэжилтэн, 4.8 (27.2%) мянга нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн, 4.1 (22.7%) мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 1.6 (9.2%) мянга нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 1.0 (5.4%) мянган нь менежер, 237 (1.3%) нь энгийн ажил, мэргэжлийн ажилтан, 155 (0.9%) нь худалдаа, үйлчилгээний ажилтан, 80 (0.4%) нь контор, үйлчилгээний ажилтан, 24 (0.1%) нь хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтнаар ажиллаж байна.
Салбарын хувьд,
4.4 (24.9%) мянга нь уул уурхай, олборлолтын,
3.5 (19.6%) мянга нь барилгын,
3.3 (18.4%) мянга нь боловсруулах үйлдвэрийн,
1.7 (9.3%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
1.1 (6.3%) мянга нь боловсролын,
912(5.1%) ньцахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт,
888 (5.0%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны,
836 (4.7%) нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны,
1.2 (6.7%) мянганьбусад салбарт ажиллаж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдболовсруулах үйлдвэрлэлийн салбарт өмнөх оны мөн үеэс 2.1 (2.9 дахин)мянга, өмнөх улирлаас 784 (31.3%) хүнээр өссөн нь хамгийн их өөрчлөлттэй байгаа юм
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй