Авлигатай тэмцэх газар “Нүүрсний” хэргийн хэрэгтнүүдийн ар гэр, ажлын байранд нэгжлэх хийх үеэрээ 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авч, эх үүсвэрийг нь шалгаж эхэлжээ.Мөн 64 үл хөдлөх хөрөнгө, 42 тээврийн хэрэгсэл, 70 гаруй хүний данс болон 3,2 тэрбум төгрөгтэй тэнцэх үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Энэ нь 2022 оны сүүлийн сарын тоон мэдээлэл юм.
Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлига, хээл хахуулаар баяжсан албан тушаалтнуудын хөрөнгийг яадаг вэ. Хэргийг шүүхээр шийдсэний дараа улсын төсөвт оруулдаг ч холилдоод юунд нь зарцуулсан нь тодорхойгүйгээр үлддэг.
Тиймээс хүүхдийн төлөө гэсэн ТББ, албан газрууд авлигаас хураасан бүх мөнгийг Хүүхдийн төлөө фондод цуглуулж, эс бөгөөс ЭМЯ-ны дэргэд сан байгуулж, эмчлүүлэх гэтэл төлбөрийн чадваргүй, гадаадад явж эмчлүүлэхээр олон нийтээс тусламж хүсэж байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардал, төлбөрт зарцуулъя гэдэг санал, хүсэлтийг гаргаж эхэлжээ. Энэ нь ч хамгийн зөв шийдэл гэлтэй.
Өвчтэй, зовлонтой үрс маань арга ядахдаа л ард түмнээсээ хандив гуйдаг. Иргэд ч сэтгэлээрээ тав, арваар нь илүүчилдэг ч тусламж гуйж буй олон хүүхдийн хаана ч хүрдэггүй. Тиймээс улсын төсөв гэх их сав руу хийж байхаас хүнд өвчтэй хүүхдүүдийнхээ зовлонг бага ч болов нимгэлэхэд зарцуулбал буян бус уу.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй