Үндсэн хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Иргэний зориг, ногоон намын дарга Ц.Ганхуяг "Төсөлтэй сайтар танилцаагүй байж ташаа мэдээлэл их явууллаа. 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Бид бүхэн санхүүгийн нэг ч дэмжлэггүйгээр энэ хуулийг боловсруулж, гаргасан. 1992 оны Үндсэн хуулиас бүх талаар илүү болсон гэж бид бодож байна. Энэ хуулийн төсөл ард түмний хэлэлцүүлгээр орж, шүүгдэх ёстой. Улстөрчдөд хариуцлага тооцож огцруулдаг, тогтвортой Засгийн газартай болох, Гүйцэтгэх эрх мэдэл олон толгойтой байгааг таслан зогсоох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, тангарагтны шүүхтэй болох, ҮХЦ-ийг татан буулгаж, Дээд шүүхэд нэгтгэх, олон намын тогтолцоонд шилжих, орон нутагт улс төрийн намын үйл ажиллагааг хязгаарлах гэх мэт асуудлуудыг төсөлд тусгасан. Олонхийн саналаар гарсан саналыг энэ хуульд тусгасан. Харамсалтай нь, 1992 онд баталсан хуультайгаа байх сонирхолтой этгээдүүд зохион байгуулалттайгаар дайралт хийж байна" гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "1992 онд баталсан Үндсэн хууль маш чухал хууль байсан. Тэр үед бид цоо шинэ тогтолцоонд шилжихээс өөр аргагүй байсан. Тиймээс нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжинэ гэж томьёолсон байдаг. Гэвч Үндсэн хуульд бичсэн тогтолцооноос болоод төр, засаг хяналтаас гарсан. Төр засаг хяналтаас гарснаар ард түмний бухимдлыг төрүүлж байна. Тиймээс иргэн төвтэй үндсэн хууль хэрэгтэй байна гэдэг нийгмийн захиалга бий болоод байна. 1992 оны Үндсэн хуулийг шинэ хуулиар солих нь хамгийн зөв гарц юм. 20 гаруй нам Үндсэн хуульд шинэчлэл хийх тунхаг бичигт гарын үсэгт зурсан.
Бид нэгдүгээр сарын 3-нд төслөө Ерөнхий сайдад өргөн барьсан. Үүний дараа гадаад, дотоодын хүмүүстэй харилцаж, шинжлэх унааны үндэслэлтэй Үндсэн хууль бий болгохоор ажилласан. Улмаар бусад улсын Үндсэн хуулийг судалж, тухайн улс орнуудын эрдэмтэдтэй холбогдсон. Хүмүүс Н.Энхбаяр коммунист дэглэм тогтоох гэж байна гэж хардана. Тиймээс элчин сайдын яамаар судлуулахаар өргөн барьсан. Гэхдээ энэ Үндсэн хууль хэрэгтэй эсэхийг ард түмэн шийднэ. Бид ард түмэндээ бэлэг болгож, энэ хуулийг өргөн барьсан”гэв.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ