АН-ын Үндэсний бодлогын хороо нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, Лу.Гантөмөрийг намын даргаараа сонгож, Их хурлаараа намын даргаа соёрхон баталсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас хуулийн дагуу намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын Дээд шүүхэд өнөөдөр өглөө.
Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Хэн нэг хүн өөрийгөө дарга гэж бодоод хууль дүрмийн дээгүүр алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах ёстой. Шүүх хуулийг дээдэлж, хараат бусаар АН-ын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэдэгт итгэж байна" гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Асуудлыг шийдвэрлэх гэж АН-ын 300 гаруй гишүүн оролцож, хуралдсан. С.Эрдэнэ даргын талаас явуулж байгаа асуудлууд хууль бус" гэсэн бол АН-ын гишүүн Н.Тэгшбаяр "Хэн нэгэн өөрийгөө дарга гэж бодоод хуулийн дээгүүр алхдаг байж болохгүй. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд намыг удирдаж ороод ялагдсан бол тухайн дарга огцорно гэсэн дүрэмтэй. Ингээд үзвэл С.Эрдэнэ нэг биш хоёр удаа огцорчихсон, АН-ыг төлөөлөх эрхзүйн чадамжгүй этгээд. Урьд нь хүн амины хэрэгт холбогдож байсан, эрүүгийн гэмт хэрэгтэн ийм хүнийг АН-ын дарга байлгаснаар 10-20 жилийн дараа Ардчилсан намд сөрөг зүйлийг авчирч байна. Хуульт нийгэмд амьдарч байгаа бол Л.Гантөмөрийг бүртгэх ёстой. Дээд шүүх бол намыг шүүгч биш. Хэрэв бүртгэхгүй бол хуулийн дагуу ёс зүйн хариуцлага хүлээх ёстой" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Үндэсний бодлогын хороо гэдэг манай намын ТУЗ гэсэн үг. 300 гаруй гишүүнтэйгээс 290 гаруй нь өнгөрсөн долоо хоногт хуралдаж, намын даргаа сонгосон. Мөн Их хурлаараа ёсчлон баталсан. Өмнө нь Дээд шүүх Үндэсний бодлогын хороо тусдаа хуралдаж байна гэсэн шалтгаанаар татгалзаж байсан. Энэ удаад хууль эрх зүйн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс заавал бүртгэх ёстой" гэлээ.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ