Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Б.Лхагвасүрэн энэ талаар “Намайг “Бэрэн” групп ХХК-ийн зээл олголттой холбогдуулан яллагдагчаар татсан. Тус компани 2013 онд Хөгжлийн банкнаас зээл авах үед би ТУЗ-ийн гишүүн байсан. Тиймдээ ч нөлөөлсөн гэж үзэж байгаа юм билээ. Үүнд би тайлбар хийе. Хөгжлийн банкийг анх 2011 онд байгуулж, тухайн үед хуульдаа Монголбанкнаас, Банкны холбооноос, МҮХАҮТ-аас тус бүр нэг хараат бус гишүүн орж ажиллана гэж заасны дагуу би Монголбанкийг төлөөлж, ТУЗ-д ажиллаж байсан. 2011-2014 оны хооронд ажилласан гэсэн үг. Дараа нь Удирдлагын баг солигдох үед намайг ч мөн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлсөн.
Тухайн үеийн ТУЗ-ийн гишүүдэд зээл олгох шийдвэр гаргах эрх байгаагүй. Харин сүүлд буюу 2017 оноос ийм эрх мэдэлтэй болсон байдаг. Уг нь надад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл байхгүй л дээ” гэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөрөө ийн үгүйсгэж байгаа ч, хуулийн байгууллага хар таамгаар ТУЗ-ийн гишүүн байсан учир холбоотой хэмээн шалгаж, яллагдагчаар хүртэл татаагүй байлтай. “Бэрэн” группийн зээлд нөлөөлөөгүй юм гэхэд цаана нь учир жанцан байгаа бололтой.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын даргаас эхлүүлээд сөрөг хүчин АН хүртэл тавьсаар ирсэн. Төгрөгийн ханш унаж, монгол төгрөг цаас болж, инфляц өсөж, ам.долларын нөөцгүй болсон зэрэг эдийн засгийн уналтад нөлөөлж буй хүчин зүйлүүдэд алсын хараатай ажиллаж чадахгүй байна хэмээн үзэж буй юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар ашиг сонирхолд нэгдсэн, юунд барьцаалагдсан болоод ийнхүү зөрүүдэлж, Б.Лхагвасүрэнг тогтоогоод байдгийн учрыг мэдэхгүй юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ