С.Эрдэнийн тал АН-ын даргын цахим сунгаа явуулж, 22000 хүний саналаар УИХ-ын гишүүн Д.Ганбат ялалт байгуулсан билээ. Удаад нь 18 мянган хүний саналаар Л.Гүндалай орсон ч тэрбээр санал хураалт луйвар байсан хэмээн мэдэгдсэн юм.
Тиймдээ ч Л.Гүндалай АН-ын даргын цахим сунгааг С.Эрдэнийн зохион байгуулсан луйвар байж болзошгүй гэж үзэн цагдаагийн хүчний байгууллага болон АТГ-т шалгуулахаар хандсан юм.
Энэ асуудлаараа Л.Гүндалай ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албанд өнөөдөр мэдүүлэг өгчээ. Тэрбээр "Дөнгөж сая Мөрдөн байцаах албанд мэдүүлэг өглөө. С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгууль гэгчийн талаар би өргөдөл өгсөн. Уг өргөдлийг хүлээн авч, цагдаагийн байгууллага шалгаж эхэлж байна. Цахим сонгууль гэж залилан, луйвар хийж байна гэж би хуулийн байгууллагуудад хандсан. Юм үнэнээрээ дээр. Байнга залилан хийгээд, сонгууль шиг юм зохион байгуулаад, хүмүүсээс мөнгө аваад, түүгээрээ дурын хүнээ сонгож гаргадаг зүйлийг С.Эрдэнэ хийгээд байгаа юм. Хуулийн байгууллага яаралтай шалгаж эхэлсэнд баяртай байна. Ирэх даваа гарагт эрүүгийн хэрэг үүсгэх юм байна" гэв.
Үүнээс харахад С.Эрдэнийг цагдаа, хүчний байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болж, цахим сунгаа хэмээн нэр дэвшигчдээс олон сая төгрөгийг залилж авсан уу гэдгийг тогтоохоор болж байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ